Tuesday, April 22, 2008

Арьсаа цэвэрлэж, булбарай зөөлөн болгоё гэвэл ...

Хvн өдөрт хоёр удаа шvршvvрт орж байх шаардлагатай гэж гоо сайханчид зөвлөдөг. Өглөө сэргэхийн тулд хvйтэн бvлээн, орой амрахын тулд халуун усанд орох хэрэгтэй. Өдөржин ажил төрөл хөөцөлдөж яваад орой нь хөөсөрсөн халуун устай ваннад ороход хичнээн сайхан байдаг. Yнэхээр булчин сулруулж, тайвшруулах ид шидтэй. Дарстай, шилмvvстэй, сvvтэй гээд олон төрлийн ванн бий. Өөрийн эрvvл мэнд, арьс гоо сайхандаа сэтгэл тавьдаг хvмvvс гэрийн нөхцөлд ч ялгаагvй тансаг ваннад орох боломжтой. Давсан ванн. 100-200 гр далайн давсыг ваннтай усанд уусгана. Далайн давсны оронд жамц давс ч байж болно. Энэ vед ваннтай ус хав халуун байна. Давсны талстууд уусаж, дууссаны дараа хvйтэн ус нэмж өгнө. Ийм ваннад 15-20 минут хэвтэхэд таны ядаргаа тайлагдан, арьсны нvх чинь цэвэрлэгдэхээс гадна давсан ванн нь арьсыг булбарай зөөлөн болгох увидастай. Зөгийн балтай сvvн ванн. Таны санаанд нэг л бууж өгөхгvй байгаа биз. Гэхдээ ийм ванн бэлтгэхэд хялбар. Нэг стакан хуурай сvv, нэг хоолны халбага зөгийн бал байхад л vлгэрийн мэт санагдаж байгаа зөгийн балтай, сvvн ванн бэлэн болно. Ийм ванн нь арьсыг зөөлрvvлж, уян болгохоос гадна хуурайшилтыг бvрэн арилгадаг.

No comments: