Monday, April 21, 2008

Залуу насаа удаан хадгалах гурван “алтан дүрэм

Оворгүй залуугаараа харагдахыг хүсдэг хүн бүрд зориулсан гурван “алтан дүрэм”-ийг эрдэмтэд тодорхойлжээ. Үүний тулд тэд эмэгтэйчүүдийн дунд залуу харагдах, биеэ эрүүлжүүлэх сэдвээр санал асуулга явуулсан байна. Гэтэл ихэнх эмэгтэй гадаад үзэмждээ илүү анхаардаг нь тогтоогджээ. Тэдний сэтгэлийг залуу харагдах, нүүрэнд үрчлээс суух асуудал илүү эмзэглүүлдэг байна. Судалгаанд оролцсон арван эмэгтэйн ес нь залуужуулах үндсэн аргыг гоо сайхны засал гэжээ. Тиймээс ч нүүрний арьсаа татуулах, гоо сайхны мэс засал хийлгэх, массаж, иллэг, гоо сайхны салон, фитнес клуб гээд олон үйлчилгээ борооны дараах мөөг шиг л олон болжээ. Танд эрүүл идэвхтэй амьдрах арга, зөв хооллолт гэсэн ойлголтууд хол хөндий сонсогдож байвал урт наслаж, жаргалтай амьдрахын тухай санахын ч хэрэггүй. Түр зуур өнгөлөн далдлалт хийх буюу косметик аргаар түр зуур залуу харагдаж болно. Гэтэл дэлхийн гоо сайхны чиг хандлагыг тодорхойлж буй франц бүсгүйчүүд нүүр, гарны үрчлээг ер тоодоггүй гэнэ. Тэдний ойлголтоор залуу байна, залуу харагдах гэдэг нь бидний төсөөллөөс тэс өөр. Тэд эрүүл бие, саруул ухаан, залуу хэв маягаар амьдрах боломжийг сонгодог. Залуу хэв маягаар амьдарна гэдэг бол биеийн болон оюун ухааны хүч тэнхээтэй байхыг хэлнэ. Залуучуудын хийдгийг хийж, сэтгэдгийг сэтгэхийн тулд өөрөөсөө дүү найз нөхөд, хамт олонтой ажиллаж, амьдрах хэрэгтэй гэнэ. Мэдээж хэрэг он жилүүд тойрч гарахгүй нь ойлгомжтой. Өнөөдөр залуу насаа хадгалах, хөгшрөлтийг зогсоох шинжлэх ухааны шинэ нээлтүүд гарсан уу? Эрдэмтэд шинэ нээлт удахгүй гарна. Хүлээж бай л гэх. Гэтэл хүлээх нас хүрэлцэхгүй л байна шүү дээ. Тиймээс бид өөрсдөө эрэл хайгуул хийх хэрэгтэй болдог. Аз болж зарим аргууд сайн нөлөө үзүүлдэг юм. Тэднээс хамгийн үр дүнтэй гурван аргыг та бүхэнд зөвлөе.
  1. Биеийн жингээ тогтвортой байлгахТаны биеийн жин улиралд хоёроос гурван килограммаас хэтрэлгүй хэлбэлзэлж байвал тун сайн. Хэрвээ таны амьдрал илүүдэл жинтэйгээ хийсэн тэмцлийн түүх мэт байвал урт удаан залуу сайхан харагдахын тухайд санах ч хэрэггүй. Харин түүний оронд амьдралын зуршил, хооллох хэв маягаа эрс өөрчил. Өөрийн биеийг “тураах дайны туршилтын туулай” болгон золиослох хэрэггүй юм. Тураах хоол, цай, эм бэлдмэл, элдэв хориг хязгаар хүнийг улам стресст оруулдаг учир хөгшрөлтийн явц хурдасч, төдий хурдаар арьсны үрчлээ нэмэгдэнэ. Гэтэл бидний арьс нэг л шүү дээ. Нүүр, нуруу, хөлний арьс гэхчилэн ялгаж хандаж болохгүй. Учир нь, жингээ нэмж, хасах бүрд хүний зулайнаас хөлний ул хүртэлх бүх л арьсанд өөрчлөлт ордог. Тиймээс биеийн жингээ тогтмол нэг түвшинд барьж байх нь хамгаас чухал.
  2. Биеийн дотор эрхтэний цэвэр байдлыг сахихОюуны болон эрүүл ахуйн ариун цэврийг байнга сахиж явах хэрэгтэй. Хорон санаатай, атаач, бусдад дээрэнгүй ханддаг, зааж сургах дуртай, хашгирч чанга дуугаар удирдах дуртай хүмүүс хэзээ ч залуу сайхан харагддаггүй. Тэдний нүүрэн дээр нь бүх юм нь бичээстэй байдаг. Тийм учраас залуу сайхан харагдана гэдэг бол хайр халамж, сэтгэлийн дулаан бүлээн зан, бусдыг хүндлэхтэй нягт салшгүй холбоотой юм. Биеийн ариун цэврийг сахих нь эрүүл байхын хамгийн анхдагч үндэс юм. Хир буртаг хаягдлаасаа салснаар бодисын солилцоо идэвхжин хүний биеорганизм зохистой хувàарèéн дагуу ажиллаж эхэлдэг. Энэ бол зөвхөн усанд орохыг хэлж буй хэрэг биш шүү. Энэ бол жилд нэг удаа ходоод, гэдэс, бөөр зэрэг дотор эрхтнээ цэвэрлэх тухай ярьж буй. Ингэж клизм тавьж угаасны дараа таны арьс залуужиж гэдэс агшиж, үс өнгө орон гялалздаг юм. Учир нь хүний дотор эрхтэнд гүйцэд шингэж чадаагүй хоолны үлдэгдэл их хэмжээгээр хуримтлагддаг.Ийм хуримтлал гоо сайханд сөргөөр үйлчлээд зогсохгүй архаг хууч өвчинг үүсгэдэг аюултай. Тиймээс биед хуримтлагдсан хортой ялгадастай удаан явж болохгүй, цэвэршүүлж гадагшлуулж байх хэрэгтэй.
  3. Хөдөлгөөн залуужуулнаХөдөлгөөн бол амьдралын эх. Ямар ч хөдөлгөөн байж болно. Гагцхүү эрүүл цэвэр орчинд байх нь чухал. Фитнес клубууд танд эрүүл цэвэр орчинг өгч чадахгүй. Учир нь, бага орон зайд олон хүн цугларч хөлсөө нэгэн зэрэг гаргадаг. Хөлсний үнэр, агаарын дутагдал хүний биед сөргөөр үйлчилж улам хөгшрүүлнэ үү гэхээс залуужуулахгүй. Тиймээс том цэлгэр танхимд цөөн хүнтэй фитнес клубт хичээллэх хэрэгтэй. Бас эрүүл, цэвэр агаарт алхах нь хамгийн сайн эм. За бүр хамгийн хамгийн гол хөдөлгөөн бол секс хэмээн эмч нар зөвлөж байна. Хагас жил, өдөр бүр секс хийвэл одоо байгаагаасаа таваас долоон жилээр залуу харагдана гэсэн судалгааны дүн гарсан байх юм. Тиймээс та өнөөдрөөс эхлэн дээрх гурван “алтан дүрмийг” мөрдөж эхэлбэл залуу сайхан насаа удаан хадгалж чадах юм байна шүү.

No comments: