Friday, April 25, 2008

Жинхэнэ хайрын 10 нууц 1 дэх нууц - Бодол санааны хүч

  • 1 дэх нууц - Бодол санааны хүчЖинхэнэ Хайрын эхний нууц нь Бодол санааны хүч болно. Хайр бодлоос эхэлнэ. Бид юугаар бодол санаагаа дүүргэнэ, түүнтэйгээ л адил хүн байна. Хайр дүүрэн бодол санаан нь хайр дүүрэн амьдрал, хайр дүүрэн харьцааг бий болгоно. Эерэг нотолгоонууд нь бидний итгэл үнэмшлийг, өөрийнхөө тухай болон бусдийн тухай санаа бодлыг өөрчилнө. Хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал түүнйихээ хүсэл, хэрэгцээг анхаар ч тооцох хэрэгтэй. Заяаны ханийн тухай бодол санаа нь уулзах уедээ түүнйигээ олж танихад тусална.
  • 2 дахь нууц - Хүндэтгэлийн хүчЖинхэнэ хайрын хоёр дахь нууц нь хүндэтгэлийн хүч болно. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнйиг хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд " Надад хүндлэхээр юм юу байна? " гэж өөрөөсөө асуу. Бусдыг хүндлэх, ялангуяа өөртөө таалагддаггүй хүмүүсийг хүндэлж сурахын тулд " Тэдний юуг нь би хүндэлж байна вэ? " гэж өөрөөсөө асуу.
  • 3 дахь нууц - Өглөгийн хүч Жинхэнэ хайрын гурав дахь нууц нь бол өглөгийн хүч болно. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал зүгээр л өгөх ёстой! Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. Хайрлах гэдэг бол өөрийнхөө нэг хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг. Сайн үйлийг зүгээр л бүтээ. Харилцаанд орохоосоо өмнө нөгөө хүнээ танд юу өгч чадах тухай биш та өөрөө түүнд юу өгч чадах тухайгаа бод. Насан туршийн аз жаргалтай хайрын холбооны нууц томёо нь авч болох зүйлдээ биш, өгч чадах зүйлдээ анхаарлаа хандуулах явдал юм.
  • 4 дэх нууц - Нөхөрлөлийн хүчЖинхэнэ хайрын дөрөв дэх нууц нь нөхөрлөлийн хүч болно. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй. Хайрлах гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнйиг яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл эхлээд нөхөрлөлийг бий болго.
  • 5 дахь нууц - Хүрэлцэхийн хүчЖинхэнэ хайрын тав дахь нууц нь хүрэлцэхийн хүч болно. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм. Хүрэлцэх нь хүмүүсйин биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг
  • 6 дахь нууц - " Эрх чөлөө олгох " зарчмын хүчЖинхэнэ хайрын зургаа дахь нууц нь "Эрх чөлөө олгох" зарчмын хүч болно. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хүмүүст өөрт өөрийн орон зай хэрэгтэй. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаас ангижирч сур. Хайр гэдэг нь айдас, сэжиг таавар, эго, эндүүрлээс чөлөөлөгдөх гэсэн үг.
  • 7 дахь нууц - Харьцахын хүчЖинхэнэ хайрын долоо дахь нууц нь харьцахын хүч болно. Бид нээлттэй, илэн далангуй харьцаж сурвал амьдрал маань өөрчилөгдөнө. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь түүнтэй сайнаар харьцана гэсэн үг юм. Та хүмүүсйиг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд. "Би чамд хайртай" гэсэн гурван шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай. Хэн нэгнийг магтах боломжыг хэзээ ч битгий алд. Хайрладаг хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнйиг сүүлчийн удаа харж байж ч болно. " Хэрвээ чин удахгүй үхэх болоод хүссэн хүн рүүгээ утасдах боломжтой байсан бол хэн рүү утасдаж юу хэлэх байсан бэ? Яг одоо үүнйиг хийж яагаад болохгүй гэж?"
  • 8 дахь нууц - Үнэн ч байхын хүчЖинхэнэ хайрын найм дахь нууц үнэн ч байхын хүч болно.Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. Yнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнээ орхих хувилбар хэзээч байх ёсгүй. Yнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
  • 9 дэх нууц - Хүслийн хүч Жинхэнэ хайрын ес дэх нууц нь хүслийн хүч болно. Дур хүсэл нь хайрыг бадраан, унтраахгүйгээр тэтгэж байдаг. Насан туршийн хүсэл нь зөвхөн бие махбодийн сонирхолоор биш, тууштай үнэнч чанар, урам зориг, үнэнч сэтгэлийн сонирхол, сэтгэлийн догдлол, баяр хөөрийн тусламжтайгаар бий болно. Дур хүслийг мэдэрч байсан тэр үеэ эргэн санаж сэргээх замаар түүнйиг дахин асааж болно. Гэнэтийн зүйлс, гэнэтийн бэлэг нь дур хүслийг бий болгоно. Хайр болон аз жаргалын утга учир нь нэг юм. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
  • 10 дахь нууц - Итгэлийн хүчЖинхэнэ хайрын арав дахь нууц нь итгэлийн хүч болно. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. Түүнгүйгээр нэг нь хардамтгай, түгшүүр, болгоомжлолоор дүүрэн болж нөгөө нь өөртөө чөлөөтэй амьсгалах ч боломж өгөхгүй байна гэж бодсоноор сэтгэл зүйн занганд ордог. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээч таслахгүй юм шигээр амьдар. Тухайн хүн танд тохирох эсэхийг шийдэх нэг арга нь: " Би түүнд ямар ч болзолгүйгээр бүрэн итгэж байна уу?" гэж өөрөөсөө асуух явдал юм. Хэрвээ хариулт нь " үгүй " гэж байвал үүрэг хариуцлагыг өөртөө авахаасаа өмнө сайн тунгааж бод.

Та өөрийгөө ямраар төсөөлж байна, тийм л болдог

Аль эсвэл яагаад эрэгтэй хүмүүс нэг л бүсгүйд зориулж хаалга онгойлгож өгдөг атлаа бусад эмэгтэйчүүдэд тэгж ханддаггүй вэ? Яагаад ажилчид нэг удирдагчийнхаа даалгаврыг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг атлаа нөгөөгийнх нь даалгаврыг дургүйхэн гүйцэтгэдэг вэ? Эсвэл яагаад бид нэг хүний хэлж байгаа үгэнд анхаарал тавьдаг хэр нь өөр бусдын үгийг тоодоггүй вэ? Эргэн тойрноо хар л даа . Зарим хүмүүст “Хөөе найз аа”, “Хөөе Мак” гэж ханддаг байхад зарим хүмүүст хүндэтгэлтэй байдлаар “ За Эрхэм ээ ” гэж ханддагийг та харах л болно. Ажиглаарай. Зарим хүмүүс итгэл, ойр дотно байдлыг бий болгож бишрүүлдэг бол зарим нь тийм биш болохыг та харах болно. Илүү ойроос ажиглавал хамгийн их хүндэтгэл хүлээдэг хүмүүс хамгийн их амжилтад хүрсэн хүмүүс байдгийг ч гэсэн олж харах болно . Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь бодож сэтгэх гэсэн ганцхан үгээр л тайлбарлагдана . Бусад хүмүүс биднээс бид өөрсөддөө юу харж байгааг л олж хардаг. Ямар байдлаар тантай харьцах ёстой гэж та бодож байвал хүмүүс тэгж л хандах болно. Үүний шалтгаан нь бодол санаа юм. Өөрийгөө дорд үзэж, юунд ч хэрэггүй амьтан гэж бодож байгаа хүн ямар ч авъяастай байсан хэнд ч хэрэггүй амьтан байдаг. Учир нь бодол ааш араншинг тодорхойлдог. Хүн өөрийгөө дорд үзэж байвал ийм байдлаар л ханддаг бөгөөд ямар ч будаг шунх, баг энэ мэдрэмжийг удаан хугацаагаар нуун далдалж чадахгүй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож байгаа хүн хэнд ч хэрэггүй байдаг. Нөгөө талаас, өөрийгөө хүндэтгэл хүлээхүйц гэж үзэж байгаа хүн мөн тийм л байдаг. Эрхэмсэг байхын тулд өөрсдийгөө эрхэм гэж бодох хэрэгтэй. Ийм үед бусад хүмүүс ч ингэж бодож эхэлдэг. Энд учир шалтгааны хэлхээ холбоо яг адилхан. Амжилтад хүрэх хөтөлбөрийн бусад үе шатуудын адилаар энд ч гэсэн хүндлэл хүлээсэн хүн болох нь тийм ч хэцүү биш. Бусдаар хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд та өөрийгөө хүндлэгдвэл зохих хүн гэж бодох хэрэгтэй. Өөрийгөө илүү их хүндлэх тусам бусад хүмүүс ч гэсэн таныг тэр хэмжээгээр хүндэлдэг. Энэ зарчмыг шалгаж үзээрэй. Нойтон хамуу шиг хүмүүсийг та хүндлэх үү? Мэдээж үгүй. Тэгвэл яагаад? Учир нь хөөрхий тэр хүн өөрийгөө хүндэлдэггүй, тэгээд л тэр. Өөрийгөө хүндэлдэггүйгээсээ олоод улам л ёс суртахуунгүй болно . Өөрийгөө хүндлэх нь бидний хийдэг бүх л зүйлд өөрийгөө харуулдаг. Одоо бид анхаарлаа өөрийгөө илүү их хүндлэхэд тус болох зарим зүйлд төвлөрүүлье. Хэвлэлд гарсан хамгийн шударга рекламуудын нэг нь Америк загварын хувцасны байгууллагын ивээн тэтгэсэн “ Зөв хувцасла. Тэгэхгүй бол үүнийхээ торгуулийг та төлж дийлэхгүй шүү” гэсэн лоозон байлаа . Энэ лоозон Америк дахь бүх албан тасалгаа, бие засах газар, унтлагын өрөөнүүдэд өлгөвөл зохих зүйл юм. Нэгэн рекламд цагдаа ингэж хэлдэг: Заримдаа гадаад өнгө үзэмжээс нь болж баривчилсан хүн тань буруу хүн байж таардаг. Энэ нь шударга бус боловч бодитой зүйл. Учир нь өнөөдөр хүмүүс залуучуудыг гадаад үзэмжээр нь дүгнэдэг. Нэг удаа хэн нэгэнд нь шошго наачихсан л бол түүний тухай бодол, түүнд хандах хандлагыг өөрчлөх нь их хэцүү байдаг. Өөрийнхөө хүүхдүүдийг хар л даа . Түүнийг багшийнх нь, хөршүүдийнх нь нүдээр хар. Гадаад төрх, өмссөн хувцас нь буруу ойлголт төрүүлэх боломжтой юу? Зөв харагдаж байгааг нь, зөв хувцасласан эсэхийг нь та шалгадаг уу? Үүний адилаар өөрийгөө даргынхаа , найз нөхдийнхөө нүдээр хар. Цэвэр, цэмцгэр бэлтгэлтэй байсны зардал их бага байдаг. Лоозонг бүхэлд нь авч үзээд “Зөв хувцасла . Та хэзээ ямагт үүнийхэээ үр дүнг үзэх болно” гэж тайлбарлая. Өөрийгөө хүндэлж, гадаад үзэмжээ анхаар, учир нь энэ нь хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд тань тус болно. Хувцаслахыг зоримог байдлаа олж авах, итгэл төрүүлэх нэг хэрэгсэл болгон ашигла. Таны гадаад төрх тань тантай ярьдаг, бусадтай ч ярьдаг. Бусдад таны тухай бодож байгаа зүйлээ ойлгоход нь тусалдаг. Онолын хувьд хэн нэгний хувцаслалтаар нь биш ухаанаар нь дүгнэх хэрэгтэй гэдгийг сонсоход аятайхан л байдаг. Гэхдээ битгий буруу ойлгоорой. Хүмүүс таныг харагдаж байгаагаар тань үнэлдэг. Таны гадаад төрх байдал бусад хүмүүст үнэлэгдэх анхны зүйл. Урт хугацаа өнгөрсөн ч анхны төрүүлсэн сэтгэгдэл арилдаггүй. Нэг өдөр хүнсний бөөний дэлгүүрт тавиур дээрх ясгүй үзэм нэг килограмм нь 15 центийн үнэтэй байхыг олж харсан юм. Хажуугийн тавиур дээр нь харахад нэг их ялгаагүй боловч сайхан савласан үзэм байсан бөгөөд хоёр килограмм нь 35 цент гэж бичсэн байлаа . Худалдагчаас “35 цент , 15 центийн үнэтэй үзэм хоёр хоорондоо ямар ялгаатай вэ ?” гэж би асуулаа. Тэрээр “Ялгаа нь савлагаанд л бий . Гялгар уутанд савласан үзэм хоёр дахин их хэмжээгээр борлодог . Ингэж савлахад хамаагүй үзэмжтэй дээр харагддаг” гэж хариулж билээ. Дараагийн удаад өөрийгөө танилцуулахдаа энэ үзэмний жишээг санаарай . Зөв байдлаар танилцуулбал үнэлэгдэх боломж тань өсөх болно. Хийж байгаа ажлаа их хэрэгтэй ажил гэж бод. Гурван өрлөгчний тухай байнга яригддаг нэг жишээ байдаг. “Та юу хийж байна вэ” гэж асуухад эхний өрлөгчин “Тоосго өрж байна” гэжээ. Хоёр дахь нь “Би цагт 9,30 доллар олж байна” гэжээ. Гурав дахь нь ингэж хариулжээ. “Би юу, дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнг барьж байна”. Энэ түүх бидэнд энэ өрлөгчид амьдралынхаа дараагийн үед юунд хүрцгээснийг хэлэхгүй байгаа боловч таны бодлоор тэд юунд хүрсэн бэ? Эхний хоёр хүн өрлөгчин хэвээр үлдсэн байх магадлал өндө , тэд өрлөгчин хэвээрээ л байна. Тэдэнд алсын хараа байгаагүй. Гэхдээ өөрийгөө дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн барьж байна гэж үзсэн өрлөгчин бүх амьдралынхаа туршид өрлөгчин хэвээр үлдээгүй гэдэгт бүх мөнгөөрөө мөрийцсөн ч болох юм. Магадгүй тэр архитекторч, аль эсвэл мэргэжилтэн болчихсон байгаа. Урагшаа, дээшээ ахиж дэвшсэн л байж таарна. Яагаад? Учир нь зөв сэтгэхүй үүнд хүргэдэг. Гурав дахь өрлөгчин ажилдаа яах өсөх тухайд өөрийн гэсэн үзэл бодолтой байсан.

Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг

Хүүхнүүд цөм л үлгэрийн ханхүү шиг бүх талаараа тэгш өндөг шиг өөгүй тийм эр хүнийг мөрөөддөг. Гэвч хувь тавилан гэж урьдчилан мэдэж болдоггүй. Зарим гадаад төрхөөрөө аятайхан харагддаг авч, яс ойртоод ирэхээрээ жинхэнэ нүүр царай нь мэдэгдэнэ. Ийм эрчүүдийн дотор сэхүүн зантан, уймраа, үглээ, эрх мэдэл хөөцөлдөгч, дээдсийг дуурайгч, харамч шуналтан бүтэлгүй толгойтууд олон бий. Хамгийн харамсалтай нь ихэвчлэн сайн хүүхнүүдэд ийм үл бүтэх адгийн амьтад таардаг байна.Хүнд хайр сэтгэлтэй болох мөчид хүний тархи, хараа, бүхий л мэдрэхүй нэгэн манан будантай байдалд орох тохиолдол бий. Иймээс шилж, шилж авсан нөхөр чинь хамгийн олиггүй муу хүн байвал бүү гайхаарай. Харин чиний эргэн тойрныхон "Нүдээ нээгээч" гээд байдаг бол дараах зөвлөгөөг сонс.
  • Нэг. Муу талыг мэдсээр байж суусан бол бүсгүй таны хохь.Мунхаг эрд сайн болчихсон бол энэ үнэхээр дурлал уу, эсвэл шохоорхол уу гэдгийг олж ялга. Өөрөө түүнд сайн болохоосоо өмнө шүү дээ. "Түүний юунд нь болов оо'' гэж өөрөөсөө асуу. Эртхэн зайгаа авах талаар бод. Гэвч зарим хүүхнүүд сэтгэл зовж шаналж байж таашаал, тайтгарлын хоёуланг нь авдаг явдал байдаг гэж үзэх сэтгэл зүйчид бий.
  • Хоёр. Бурхан энэрэнгүй хүүхнүүдийг амьдралын золионд хаядаг. Ажилсаг, өрөвч хүүхнүүдэд ихэвчлэн бие сул, үргэлж халамж шаарддаг эрчүүд тохиодог. Энэ нь ёстой л бурхны тэнцвэржүүлэлт юм даа. Зарим нь сул биетэйгээ мэдэхгүй бас архи уумтгай. Тэд хичнээн их чирэгдэл учруулна төдий чинээ хайртай болдог гэж боддог. Сайн эхнэр нь чаргууцалдаад байхыг бодвол үнэн ч юм билүү.
  • Гурав. Баян хүнтэй суусан хүүхнүүдэд хайр дурлал бус хатан тэвчээр л хэрэгтэй. Нууц амрагаас эхлээд тэдний олон янзын зан авирыг тэвчих хэрэг танд гарна шүү. Хороглоо тоолсон нүнжиггүй баячууд ч бий. Одоо яая гэхэв. Тэвчихээс өөр замгүй. Түүнээс хариу хайр нэхэж, жигтэйхэн ёс дүрэм ярих гэж эндүүрэв дээ. Тэгээд ч тэвчих нөхцөл байдаг л даа. Зохицуулах нь энэ таны амьдралын гол зарчим байх болно.
  • Дөрөв. Эр эмийн явдал эвгүй зан араншинг номхотгож өгдөг. Эрс тэс сонирхол, үзэл бодолтой ямагт хэрэлдэж маргалдаж байдаг хосууд бий. Яагаад ч юм бэ бүр албаар зөрөлдөөд байх шиг сэтгэлдэл төрүүлнэ. Эд нар ч дээ удахгүй салах нь дээ гэж эндүүрэв ээ. Тэр хоёр сална гэж байхгүй. Учир нь ийм хосын ганц зохицох юм нь секс. Магадгүй хэрүүлгүйгээр секс нь амттай болдоггүй биз ээ.
  • Тав. Олон эртэй явалдсан хүүхний дэргэд ямар ч эр тогтохгүй. Нэгэнт төлөвшсөн хүний зан араншинг өөрчлөнө гэдэг төвөгтэй. Сайн залуу ч эвдэрч болно. Тийм тохиолдолд голдуу хүүхнүүд буруутай байдаг. Их юм үзсэн олон эртэй явалдаж байсан хүүхэн нөхрөө өмнөх амрагуудтайгаа харьцуулах гээд байдаг дутагдалтай. Ялангуяа сексийн тал дээр. Тэгэхээр хамгийн сайн эр ч үүнийг тэсэхгүй. Нэг л өдөр хаяад явахад гайхах зүйлгүй.

Эрчүүдэд таалагддаггүй эмэгтэй хүний 6 дутагдал

Нэг. Хов жив ярихБусдыг үргэлж шүүмжлэх, муу хэлэх нь эрчүүдужн бухимдлыг төрүүлдэг. Түүний нүдэнд арчаагүй, тааламжтай бус харагдуулдаг юм шүү.
Хоёр. Шунал Зөвхөн түүний хэтэвчинд дурлаж хөөцөлдөх нь эрчүүдийн зэвүүцлийг төрүүлдэг. Иймд хайртай хүнийхээ дэргэд байнга мөнгөтэй холбоотойсэдвийг бүү хөндөөрэй.
Гурав. Үглэж, янших Тэдний алдаа дутагдлыг байнга хэлж, заах, засаж залруулах, зэмлэж шүүмжлэхэд эрчүүд гоморхож дургүйцдэг. Хэрэв танд үнэхээр хийсэн бүхэн нь таалагдахгүй байгаа бол хамт байх албагүйг санаарай.
Дөрөв арчаагүй байдал Өөрөө хийчих зүйлийг заавал эр хүнээр хийлгүүлэх гэж оролдох, хүчлэхийг эрчууд тэвчдэггүй.
Тав. Хэт хардах Эр хүнийг тогтооё гэвэл түүнд эрх чөлөө өг. Ямагт хориг хязгаар тавих, үндэслэлгүйгээр хардахад хичнээн хайртай хүн ч залхаж, салахын түүс болно шүү. Та өөрийн болчимгүй үйлдэл, үг яриагаар түүнийг холдуулж, өөр хүүхнийг сонирхоход түлхэц өгч байгаагаа ойлгоорой.
Зургаа. Талархалгүй байдал Хамт өнгөрүүлсэн сайхан мөчид эмэгтэй хүн ч гэсэн баярлаж талархсанаа илэрхийлдэг юм шүү. Боломжоороо танд бэлэг аваад очих, өчүүхэн ч гэсэн анхаарал, халамж тавихад нь “тийм л байх ёстой” гэсэн хямсгануур байдал бүү гаргаарай. Ийм дүр зураг эрчүүдийн дургүйг хүргэдэг байна.

Усан массаж биеийн арьсыг торгомсог, зөөлөн болгодог

Эмэгтэйчүүд нүүрний гоо сайхандаа анхаардаг хэрнээ биеийн арьсаа арчлахаа мартдаг гэмтэй. Ер нь биеийн арьсны /хүзүү, цээж, гэдэс, хөл, өгзөг/ уян хатан байдал алдагдах нь хүний хөгшрөлтийг түргэсгэдэг гэж үздэг. Унжгар, үрчлээ ихтэй арьсан дээр задгай цамц, даашинз өмсөх нэн зохимжгүй. Арьсаа үргэлж булбарай, гөлгөр сайхан байлгахад тийм их цаг, хөрөнгө ер шаардагдахгүй. • Усанд орсны дараа арьс хуурайшин, цахлайтах нь бий. Тиймээс чийгшүүлэгч крем, лосьон заавал хэрэглээрэй. Мөн тохой болон өвдөг орчмын зузаан арьсанд тэжээлийн тослог крем тохирно. • Жимсний хүчил агуулагдсан гоо сайхны хэрэгсэл нь арьсыг гайхалтай сайн чийгшүүлэхээс гадна үхширмэл хэсгийг цэвэрлэдэг байна. Биенд зориулагдсан чийгшүүлэгч тоникууд ч мөн сайн үйлчилгээтэй. • Түүнчлэн биенд зориулагдсан маскийг хааяа хэрэглэх нь зүйтэй. Ургамлын гаралтай тос, витамин, далайн давс, шавар зэрэг нь биеийн ерөнхий чалхыг сэргээх үйлчилгээтэй. • Нас ахих тусам биеийн арьс уян хатан байдлаа алддаг тул усан массаж сайн нөлөөтэй. Халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орж занш. Цусны эргэлтийг сайжруулахаас гадна, арьсыг торгомсог болгоно. Мөн цээжин биеийг өглөө бүр хүйтэн усаар угааж, тохирсон крем түрхэж байгаарай. Таны цээж чийрэг, залуу төрхөө удтал хадгалах болно.

Амжилтаар “цангадаг” хүний мөрдөх 20 дүрэм

  1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
  2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.
  3. Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.
  4. Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байдаг.
  5. Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь дэглэм байхгүй бол нэг ч ажил урагш ахихгүй.
  6. Өөрөө хийж чадах зүйлийг бусдаар хийлгэх хэрэггүй. Хэрэв бусдаар хийлгэх шаардлага гарвал үргэлж араас нь санаа таьж сурах.
  7. Хэлсэн үгэндээ хүрэх. Хийж чадахгүй ажлаа амлах хэрэггүй. Нэгэнт амласан бол хий.
  8. Том өргөн хүрээний ажил амжуулахыг хүсч байгаа бол хэвлэл мэдээлэлд гар татах хэрэггүй.
  9. Эрсдэл ихтэй, өгөөж ихтэй хойноос улайран хөөцөлдсөнөөс бага ашигтай ч найдвартай, тогтвортой ажилд цагаа үр.
  10. Ганц зүйлд бүх хөрөнгөөрөө хөрөнгө оруулж болохгүй.
  11. Хүчээ төвлөрүүлэх. Энэ бол ямар ч ажилд үйлчилдэг хууль. Хийе гэсэн зүйлдээ үнэхээр хүчээ дайчлан, анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа хүн ийш тийш, хагас дутуу, хүчээ тарамдаж байгаа хүнээс ямагт илүү үр дүнд хүрдэг. Сайн чаддаг зүйлийнхээ араас амжилтанд хүртлээ ажилла.
  12. Хамт ажиллагсдаа сонгохдоо анхаар. Та шаардлага тавьж чаддаг, эргүүлээд хариуцлага тооцож чаддаг тийм л хүнийг ажилд ав. Хамаатан садан гэр бүлийн хүмүүс хэзээ ч ажил хэргийн харилцааг нэгдүгээрт тавьж чаддаггүй.
  13. Өмнө нь таны найз нөхдийн удирдлага дор ажиллаж байсан хүнийг хэзээ ч бүү ажилд ав. Тэр таны ч, бас найзын чинь ч ажилтан байсаар болно.
  14. Тодорхой, маш тодорхой ярьж сурах.
  15. Хэзээ ч юу ч хийхгүй, зүгээр сууж болохгүй.
  16. Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх.
  17. Ямар ч маргааны үеэр шууд хамааралгүй зүйлийг сөхөхгүйгээр “зөв” маргалдаж сурах.
  18. Хэрэгцээтэй зүйлсээ үргэлж тэмдэглэж авч байх.
  19. Бүх ажил үргэлж итгэлцэл дээр явагддаг. Хэн нэгэнд ямар нэгэн ажил даалгасан л бол итгэлээ бас хамт өгч байх.
  20. Ямар ч зүйлийг эдийн засгийн утгаар нь харж сурах. Үрэлгэн, үр ашиггүй, хэрэггүй зүйлсийг ялгаж харж сурах. Байж чадах хэмжээнээсээ доогуур амьдрах нь дээгүүр амьдрахаас ямагт дээр гэдэг.

Tuesday, April 22, 2008

Амин дэмийн ашиг тус

Бидний хэлж заншсанаар витамин буюу төрөл бvрийн амин дэм нь хvний биеийн хэвийн vйл ажиллагааг хангаж, эрvvл, гоо сайхан байхад маш их тустайг та бvхэн мэдэж байгаа байх. Тэгвэл аминдэм дутагдах нөхцөлд хvний арьс гундаж, ядаргаа стрессд орж, бие ерөнхийдөө сулбайн, гоо сайхан алдагддаг учраас гоо сайхны бvтээгдэхvvнд аминдэм ихээр оруулсан байдаг билээ. Бид аминдэм л гэж ярьдгаас аминдэм тус бvр нь юунд зориулагдсан байдгийг тэр бvр мэддэггvй шvv дээ. Тийм ч учраас бид энэ удаагийнхаа дугаарт таны мэдлэгийн санд нэмэр болох vvднээс Монголчууд бидний өргөн хэрэглэдэг А, В, С, Е, Р аминдэмийн тус бvрийнх нь гоо сайханд хэрхэн тустайг мэдээлэхийг зорилоо.
  • А аминдэм Арьсыг төлжvvлэх vйл явцыг эрчимжvvлж, эсvvдийн бодисын солилцоог сайжруулахын зэрэгцээ vс, хумсны ургалтыг хурдасгана. Мөн тослогийн болон хөлсний булчирхайн vйл ажиллагааг идэвхжvvлэн, vрчлээнээс хамгаалах, арьсыг толигор болгож арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг vйлчилгээтэй. А аминдэм нь нvдний эргэн тойрон дахь арьсыг арчлах, тос, маск, хөгшрөлтөөс сэргийлэх гоо сайхны бvтээгдэхvvнvvдийн орцонд ихээр ордог байна. Энэ амин дэм нь загас болон амьтны элэг, цөцгийн тос, бяслаг, сvv өндөгний шар зэрэгт ихээр агуулагддаг.
  • В аминдэм Бодисын солилцооны vйл ажиллагааг сайжруулж, vсний ургалтыг идэвхжvvлэн, тосны булчирхайн vйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй. В аминдэм дутагдах vед амны булангийн хэсэг хуурайшиж, хагарах, хумс цуурах болон бусад арьсны өвчин vvсэх магадлалтай. Тиймээс та В аминдэм дутагдахаас сэргийлье гэвэл хvнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хvнсний хөрөнгө зэргийг хvнсэндээ хэрэглээрэй. В3 аминдэм нь амны хөндийн тэжээл болохын зэрэгцээ vсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шvдний оо, vс арчилгааны бvтээгдэхvvнд өргөн хэрэглэдэг. В5 аминдэм нь нvvр, хvзvvний арьсыг хамгаалах, vсний чийг алдалтаас хамгаалах нөлөөтэй. Тийм учраас vс арчилгааны бvтээгдэхvvн, арьс цэвэрлэх сvvн шингэн, уруулын будагны найрлаганд уруулыг хvйтэн, хуурай агаараас хамгаалах бодис болж ордог байна.
  • С аминдэм Харшлын болон vрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд хvний биед олон эерэг нөлөө vзvvлдэг. Энэ аминдэм дутагдсан бол арьс хуурайших, бэржийх, эрт хөгшрөх хандлага ажиглагддаг. С аминдэм нь бараг бvх гоо сайхны бvтээгдэхvvнд тэр дундаа нvvрний крем, нvдний зовхи хамгаалах тос, маск тавих бэлдмэлvvдэд өргөнөөр орсон байдаг. Танд С аминдэм дутагдаж байгаа бол нимбэг, лууван, шийгуа, шар манжин, өргөст хэмх, төмс, байцаа, улаан чинжvv, vхрийн нvдийг хоол хvнсэндээ сайн хэрэглээрэй.
  • D аминдэм Тослогийн болон хөлсний vйл ажиллагааг сайжруулж, vсний ургалтыг тvргэсгэдэг. Мөн арьсан дахь усны тэнцвэрийг хадгална. Хvvхдийн крем, сvvн шингэн, vс арчилгааны бvтээгдэхvvнд энэ аминдэм илvv өргөн орсон байдаг. D аминдэм нь амьтны элэг, аньс, гvзээлзгэнэд их хэмжээгээр агуулагддаг байна. Пантенол D аминдэм нь арьс чийгшvvлэх vйлчилгээтэй ба эсийг сэргээж, vсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бvдvvрvvлж өгдөг. Ихэнхдээ vсэнд зориулсан бvтээгдэхvvнд орсон байдаг. Энэ аминдэм нь хvнсний хөрөнгө, улаан буудайн гурилны найрлагад тvлхvv ордог байна.
  • Е аминдэм Нvvрсхvчлийн болон тослогийн солилцоог сайжруулж, хэт ягаан туяанаас хамгаалах, арьсыг эрт гундахаас сэргийлдэг. Yрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр агуулагддаг. Мөн хумс, гарны тос цэвэрлэгээний шингэнvvдэд орсон байдаг. Амуу тариа, цоохор майлз, буудай, лууван, эрдэнэ шишийн, улаан буудайн тосонд агуулагддаг.
  • Р аминдэм Энэ дутагдсан vед арьс өөрийн толигор байдлаа алдан өнгө нь муудна. Энэ аминдэмийг арьс болон vсэнд зориулагдсан бvтээгдэхvvний найрлаганд оруулдаг. Элэг, мах, сvv, улаан буудайн гурил, лууван, улаан манжин, тарвас, чинжvv, мөөг зэрэг хvнсний бvтээгдэхvvнд энэ аминдэм ихээр агуулагддаг байна.

Гоё сайхан байх энгийн аргууд

Мөнхийн залуу байна гэж байхгvй хэдий ч өдөр тутмын амьдралдаа зөв зуршлыг хэрэгжvvлэх, гоо сайхан байх энгийн аргуудыг мэдэж хэрэглэснээр та урт удаан хугацаанд жавхаалаг, эрч хvчтэй байх болно.
  • Иймээс гар доорхи арга болох буцалгасан ус уух аргыг өөртөө хэвшvvл
  • Мөн нэг төрлийн эмчилгээ бол цагаан хоол юм. Гэрийнхээ хоолны цэсэнд дор хаяж сард нэг удаа цагаан хоолыг оруулаарай.
  • Өтгөн цай, кофе, согтууруулах ундааны зvйл, удаан хадгалагддаг бэлэн хоолноос аль болох татгалзахыг зөвлөе.
  • Харин ургамлын гаралтай тос, шинэхэн жимс ногоо, сvv, сvvн бvтээгдэхvvн хэрэглэ.
  • Сайн унтаж амрах Арьс хуурайшиж, тэжээл дутагдсан vед доорхи аргыг хэрэглэж болно.
  • Өндөгний шар уураг дээр жижиг цайны халбага зөгийн бал, ургамлын тос нэмж хийнэ. Зуурмагаа сайтар хольж хутгасны дараа нvvрэндээ тvрхэж 10-15 минут байлгаад бvлээн усаар угааж арилгана. Эцэст нь хэлэхэд хvн бvр гоо сайхнаа хадгалах өөр өөрийн аргатай. Харин тvvнийгээ дадал хэвшил болгож vр дvнг нь vзээрэй.

Өөртөө итгэлтэй болоход нэг л алхам

Хvн мөрөөдсөнөөрөө, эсвэл залбирснаар өөртөө итгэлтэй болдоггvйг бид мэдэх билээ. Өөрөө итгэлтэй болоход нөлөөлөх тодорхой хvчин зvйлс бvрдсэн байх ёстой гэнэ. Ихэнх хvмvvсийн хувьд өөртөө итгэлтэй болох энгийн арга бол өөрөө өөртөө зорилтууд тавин тvvндээ хvрэх нь чухал байдаг. Гэхдээ агуу зорилт тавих бус, харин аль болох энгийн хийж болчихоор боломжийн зорилт өмнөө тавих нь чухал юм. Yvнээс гадна өөрийн сайн чанаруудаа мэдэрч, vvнийгээ жагсаан бичээд өдөр болгон уншиж байх нь өөртөө итгэлтэй болоход өчvvхэн ч болов тусалдаг байна.
  • Бэлгийн амьдралд өөртөө итгэлтэй байх нь ...Хvний бэлгийн амьдрал болон өөртөө итгэлтэй байх нь хоорондоо салшгvй уялдаатай байдаг байна. Яагаад? Би нvцгэн байхдаа муухай байдаг гэж боддог хvн хайртай хvндээ нvцгэн харагдахдаа эвгvйцдэг нь өөртөө итгэл муутай байгаагийн тод жишээ. Тэгвэл та хайртыгаа сайхан урамтай vгээр магтвал ичингvйрч байсан таны амраг өөртөө улам итгэлтэй болно. Ер нь бэлгийн амьдрал нь хvн төрөлхтөний оршин тогтнох, vргэлжлэх нэгэн vндэс амьдралын салшгvй хэсэг гэдэгтэй бvгд санал нийлэх байх. Тэгвэл бэлгийн амьдрал болон өөртөө итгэлтэй байхтай холбоотой өөр нэгэн асуудал бол бэлгийн чиг хандлага юм. Ихэнх тохиолдолд бэлгийн өөртөө итгэлтэй бус байснаас vvсэх хандлага нь гомо болон лесби нар өөрсдийгөө бусдаас өөр гэдгийг мэдэрч ойлгосноор бусдад нvд vзvvрлэгдэх вий, хvмvvс энэ тухай нь мэдээд эвгvй байдалд орох вий гэх эмзэглэлээр сэтгэлийн байнгын дарамттай явдаг байна. Энэ нь тэдний өөртөө итгэлтэй байдалд сөргөөр нөлөөлж болно. Гомо, лесбичvvд өөрсдийгөө байгаагаар нь хvлээн зөвшөөрөх, ойлгодог хvмvvсийг олж авна гэдэг юунаас ч чухал байдаг байна.
  • Дахиад л гадаад төрх ба үзэмжОрчин vед хvнийг өмссөн зvvснээр нь угтах болж. Гэсэн ч сэтгэл хангалуун алхахад ганган дэгжин хувцасласнаараа шийддэг асуудал огт биш. Эрчvvд хvvхнvvдийн торомгор алаг нvд, хасын царай, өмссөн зvvснээс гэхээс илvvтэйгээр хэсэг хугацааны дараа л гэхэд таны өөртөө итгэлтэй байдал бусдыг аялдан дагалддаггvй, өөрийн гэсэн бодолтой, хvсэл тэмvvлэлтэй хэр ухаалаг гэдгээс чинь шалтгаалж соронзон мэт татагдах болно. Сайхан болох гэж хичээх буруу биш л дээ. Гэхдээ сайхан харагдах гэж их мэрийвэл өөрийгөө зовлонд унагана. Хvн болгоны бие махбодь, гадна төрх нь өөртөө зохисон онцлог, бусдын сэтгэлийг татам сайхан чанартай байдаг. Жинхэнэ гоо сайхан дотроосоо гэрэлтдэг гэдэг шvv дээ. Хамгийн гол нь чи л өөртөө сэтгэл хангалуун байх нь чухал. Хэн нэгэн чамд “Чиний тэр чинь онцгvй. Yvнийгээ өөрчилчихвөл ч ёстой...” гэдэг. Чи зvгээр л хэн нэгэнд таалагдах гэж мэрийдэг бол их том алдаа. Энэ нь өөрийнхөөрөө байж чаддаггvй, өөртөө итгэлгvй байгаагийн илрэл билээ. Ер нь тэгээд өөрийгөө vнэлдэг, өөртөө итгэлтэй хvн бусдад илvv сэтгэгдэл төрvvлж чадна гэдэгт найдвал зохино.
  • Хэлбэрээ өөрчилснөөр өөртөө итгэлтэй болох уу?Чи өөрийнхөө ямар чанарт, юунд дуртай вэ? Мөн өөрөөсөө юуг хамгийн тvрvvнд өөрчлөхийг хvсдэг вэ? Мэдээж дургvй чинь хvрдэг бvх зvйлийг өөрчлөх боломжгvй шvv дээ! Тухайлбал өөрийн биеийн өндөр, хөхний эсвэл шодойн хэмжээ, нvдний болон арьсны өнгө зэргийг өөрчлөх боломж тун хомсхон. Тэгэхээр бодит байдалтай эвлэрч, өөрийгөө байгаагаар нь хvлээн зөвшөөрөхөөс өөр аргагvй. Гэсэн ч чи хичээвэл нэлээд олон зvйлсийг өөрчилж болно. Тухайлбал чи өөрийнхөө ярианд дургvй эсвэл алхаа гишгээ чинь хайнга гэж бодъё л доо. Тэгвэл чи vг яриагаа, алхаа гишгээгээ өөрчилж болно. Бага зэрэг мариатай бол хоолны дэглэм мөн хөдөлгөөнөөр жингээ хасаж болно шvv дээ. Орчин vед урлагийн одуудаас эхлээд жирийн нэгэн бvсгvй хvртэл гоо сайхандаа туйлын их анхаарах болж нэлээд олон зvйлсийг өнөөдөр мэс заслын аргаар өөрчилдөг болж. Нvдэндээ давхраа хийлгэх, хамраа өндөрсгөх, урууландаа болон хөхөндөө гель шахуулах гээд олно жишээ дурдаж болно. Гэхдээ эдгээр. өөрчлөлт нь тухайн хvний өөртөө итгэлгvй гэдгийг л улам нотлохоос биш тийм ч их хvсэх зvйлс биш бөгөөд олон эрсдлийг агуулж байдаг. Ер нь тэгээд ч хиймэл юм гэдэг хэзээ ч жинхэнийг гvйцэхгvй шvv гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Тиймээс бид хэзээ ч давтагдашгvй нэгэн. Онцлогтой, хувь хvмvvс учраас бvгд өөр өөрийн гэсэн сайн болоод сул талтай байдаг. Энэ хорвоод өөр өөр байгаагаа хvлээн зөвшөөрөн, бусдыг дууриалгvй өөрийнхөөрөө байж, өөртөө итгэлтэй амьдрах л хамгийн чухал юм.

Арьсаа цэвэрлэж, булбарай зөөлөн болгоё гэвэл ...

Хvн өдөрт хоёр удаа шvршvvрт орж байх шаардлагатай гэж гоо сайханчид зөвлөдөг. Өглөө сэргэхийн тулд хvйтэн бvлээн, орой амрахын тулд халуун усанд орох хэрэгтэй. Өдөржин ажил төрөл хөөцөлдөж яваад орой нь хөөсөрсөн халуун устай ваннад ороход хичнээн сайхан байдаг. Yнэхээр булчин сулруулж, тайвшруулах ид шидтэй. Дарстай, шилмvvстэй, сvvтэй гээд олон төрлийн ванн бий. Өөрийн эрvvл мэнд, арьс гоо сайхандаа сэтгэл тавьдаг хvмvvс гэрийн нөхцөлд ч ялгаагvй тансаг ваннад орох боломжтой. Давсан ванн. 100-200 гр далайн давсыг ваннтай усанд уусгана. Далайн давсны оронд жамц давс ч байж болно. Энэ vед ваннтай ус хав халуун байна. Давсны талстууд уусаж, дууссаны дараа хvйтэн ус нэмж өгнө. Ийм ваннад 15-20 минут хэвтэхэд таны ядаргаа тайлагдан, арьсны нvх чинь цэвэрлэгдэхээс гадна давсан ванн нь арьсыг булбарай зөөлөн болгох увидастай. Зөгийн балтай сvvн ванн. Таны санаанд нэг л бууж өгөхгvй байгаа биз. Гэхдээ ийм ванн бэлтгэхэд хялбар. Нэг стакан хуурай сvv, нэг хоолны халбага зөгийн бал байхад л vлгэрийн мэт санагдаж байгаа зөгийн балтай, сvvн ванн бэлэн болно. Ийм ванн нь арьсыг зөөлрvvлж, уян болгохоос гадна хуурайшилтыг бvрэн арилгадаг.

Оворгүй харагдъя гэвэл ...

Эмэгтэйчvvд бид оворгvй, сэтгэл булаам харагдахыг алхам тутамдаа мөрөөдөж явдаг гэхэд хилсдэхгvй. Гэтэл vvнийг амьдралд хэрэгжvvлэх бололцоо тэр болгон байдаггvй. Гэр орон, ажлын ачаалал гээд ядарсандаа будаг шунхаа ч арилгалгvй унтчихдаг тал бий. Гэхдээ оворгvй сайхан харагдахад олон цаг толины өмнө суух, өдөр бvр салоноор явах шаардлагагvй. Та зөвхөн өдөр тутмын амьдралдаа зөв дэглэм баримталж, аар саархан зvйлээр өөрийгөө тордоход л хангалттай.
• Энэтхэг йогчдын өдөр тутмын дасгал. Юуны өмнө өглөө босоод 2 нvдээ (6-10 удаа), магнай, гарын шуу, хvйс, бэлэг эрхтэн, хөлөө цэв хvйтэн усаар шавшиж занш. Гайхалтай vр дvнд хvрнэ. • Мөн өглөө бvр буцалсан ус ууж бай, (зөгийн балтай бол сайн). Өтгөн хаталт, хоол боловсруулалтад тустай.
• Өглөөний хоол цай хөнгөн, чанарлаг байна. Ер нь хоолыг аль болох бага багаар идэж занш. Дан махан хоол байсан ч жижигхэн лууван vрэх, аягандаа хийхээс бvv залхуур.
• Тараг тvлхvv хэрэглэж бай. Эмэгтэй хvний гоо сайханд нэн чухал.
• Өглөө бvр нvvрэндээ элдвийн будаг шунх тvрхэх шаардлагаvй. Хамгийн сайн будаг ч хими агуулж байдаг. Зарим vед юу ч тvрхэхгvй байх нь нvvрний арьсыг амраадаг.
• Хэрэв нvvр чинь будагтай бол яаж ч ядарсан арилгаж унтаарай.
• Хэрэв ажил чинь ганц хоёр буудлын зайтай бол явган яв. Биеийн жингээ хэвэнд нь байлгахад тустай. Гоо сайхан байна гэдэг эрvvл мэндтэй нягт холбоотойг бvv мартаарай.

Monday, April 21, 2008

Зөөлрүүлсэн ус арьсыг булбарай болгодог

Ус чандмань эрдэнэ гэж үнэн билээ. Усыг бид өдөр тутам янз бүрийн зориулалтаар өргөн хэрэглэдэг. Наад зах нь хир буртгаа угааж цэвэр цэмцгэр явахад ус ямар их ач холбогдолтойг хүмүүс хэлүүлэлтгүй мэднэ. Усгүйгээр гоё сайхан гэрэл гэгээтэй байх талаар санахын ч хэрэггүй биз ээ. Тэгээд ч арьсны цэвэрлэгээнд ус хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэгэн чухал хэрэглүүр юм. Гэвч усыг тэр чигээр нь өөрөөр хэлбэл хатуулагтай усыг гоо сайхны зориулалтаар хэрэглэж болохгүй хэд хэдэн дутагдал бий. Ердийн хэрэглээний усанд хүнд металь, давсууд, хлор зэрэг хортой бодисууд агуулагдсан байдаг юм.Ийм усыг хатуу ус гэдэг. Хатуу ус арьсанд нэвчиж арьсыг гүйцэд цэвэрлэж чаддаггүй ба усны хатуулгын давс савангийн зарим нэг хэсэгтэй нэгдэж усанд уусдаггүй арьсыг цочроож гэмтээдэг бодис үүсгэдэг. Ийм болохоор усыг зөөлрүүлэхгүйгээр гоо сайхны зориулалтаар хэрэглэхийг хориглодог. Усыг заавал зөөлрүүлж хэрэглэх ёстой. Ялангуяа нүүр, гарыг зөөлрүүлсэн усаар угаахад арьс зөөлөрч, гөлгөр толигор болохоос гадна янз бүрийн халдвар авахгүй сайн талтай.
Усыг зөөлрүүлж хэрэглэх хэд хэдэн арга байдгаас дурьдъя. Үүнд:

  1. Усыг нэг цагийн турш буцалгаад зургаан цаг байлгасны дараа хэрэглэж болно.
  2. Нэр литр усанд тал цайны халбага бура эсвэл 1/4 цайны халбага сод, тал аяга глицерин хийж усны хатуулгийг арилгана.
  3. Нэг стакан усанд хоёр хоолны халбага өргөст хэмхийн буюу алим, улаан лооль, эсгэсэн байцаа ны шүүс нэмнэ. Өөр бас тэр хэмжээний усанд 2 цайны халбага сүү хийж усыг зөөлрүүлж болдог.
  4. Нэрмэл усыг гоо сайханд маш их хэрэглэдэг. Ийм усыг эмийн сангаас авах ёстой байтал хүмүүс тогооны тагны устай зүйрлэж мөн дэлгүүрт зардаг цэвэр ус, содтой болон бусад хийжүүлсэн ундаатай андуурдаг. Нэрмэл усыг тусгай аппаратаар ариун цэврийн дээд зэргийн шаардлага хангасан нөхцөлд гаргаж авдаг болохоор ямар ч хольцгүй цэвэр байдаг. Цэвэршүүлж зөөлрүүлсэн усаа ариутгасан цэвэр шилэн саванд хийхгүйгээр гартаа тааралдсан бохир саванд хийчихвэл таны хөдөлмөр хий дэмий үрэгдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй болов уу. Хэрвээ та гоо сайхнаа удаан хадгалж хүүхдийнх шиг уян зөөлөн булбарай арьстай явъя гэвэл хатуу биш, зөөлрүүлсэн усыг хэрэглээрэй. Танд сайн сайхныг хүсье.

Бүсгүй таны шүүгээнд байх ёстой 10 хувцас

  1. ЦувӨвдөг хүртэл урттай загвар сайтай цувыг хавар намар болон зуны өглөө орой өмсөж болно.
  2. Нэг сайн хослол Юбка, пиджак, өмдний хослсл, маш сайн хийцтэй, ялангуяа пиджак нь. Үүнийг хосоор нь болон салган олон тохиолдолд өмсөж болно. Өнгө нь хэт хурц тод биш байх нь олон хувцастай харагдахад тусална.
  3. А хэлбэрийн, бvстэй даашизТуранхай, жижиг хөхтэй бvсгvйчvvлд зохидог. Өнгө, урт, материал нь янз бvр байж болно. Харин тарган махлаг бол бvгдийг ил тодоор харуулна гэдгийг бvv мартаарай. Өндөр өсгийтэй туфльтэй өмсвөл их зохимжтой.
  4. Жинс Таны шvvгээнд заавал байх ёстой эд. Тvvнийг зах руу явахдаа, гэрт цэвэрлэгээ хийх, хvvхэдтэйгээ шалан дээр тоглохдоо ч өмсөж болно. Маш олон төрлийн джинс байдаг тул дуртай загвараа сонго. Жинсийг цамц, свитертэй ч өмсөж болно.
  5. Нарийхан урт юбка Биеийн хэлбэрийг харуулж, улам гоолиг нарийхан мэт болгодог. Ийм юбка нугалаас халаасгvй байвал дээр, гэхдээ ардаа эсвэл хажуудаа цахилгаантай байвал зохино. Ийм юбкыг цамц, пиджак, хантаазтай хослуулж өмсвөл тохиромжтой.
  6. ПиджакХар өнгийн пиджак илvv зохимжтой. Тэгвэл та тvvнийг өмд буюу банзалтай өмсөж болно. Их энгийн загварыг сонгоорой, гэхдээ өөрийн өмсдөгөөс том размерын пиджаз бvv өмс. Пиджакны дотуур янз бvрийн цамц, бие барьсан свитер, мөн өвдөг хvрсэн нарийхан банзал, шулуун, доогуураа дэрвэгэр банзал өмсөж болно.
  7. Битvv даашинз: Биеийн хэлбэрийг сайн гаргасан, гэхдээ хэт бариу биш, энгэр нь Х хэлбэрийн бол аятайхан. Ханцуйтай ханцуйгvй байж болно. Хамгийн гол нь даашинзаа биед маш сайн тааруулах хэрэгтэй. Тvvн дээр өндөр өсгийтэй туфль өмсөж, гоёл зvvлтээ сайн тохируулна.
  8. Ханцуйгvй бие барьсан топ ноосон майк Гоолиг сайхан бие галбиртай бvсгvйд маш сайхан зохино. Тэгээд ч ийм майкийг хөхөвчгvй өмсдөг. Харин та хvсвэл пиджакны дотуур өмсөөрэй. Тvvнээс гадна ийм топ майкан дээр ямар ч өмд, богино өмд, богино юбка өмсөж болно.
  9. Цагаан цамц Эр хvний сонгодог загварын захтай цамц эмэгтэйчvvдэд их зохидог. Ийм цамцыг өмдөн дотуураа хийж эсвэл гадуур тавьж өмсөнө, мөн хэдэн товчийг тайлж, ханцуйгаа шамлаж өмсөж vзээрэй. Хамгийн гол нь цамц цав цагаан байх ёстой. Эрэгтэй загварын цамцыг өмд, пиджак, зангиа эсвэл хvзvvний алчууртай өмсөөрэй.
  10. Богино ноосон цамц Бариу өргөн ямар ч байж болно, өндөр эсвэл Y хэлбэрийн захтай, нарийхан эсвэл дэрвэгэр ханцуйтай. Хамгийн гол нь vvнийг жилийн аль ч улиралд өмд, юбка, жинстэй өмсөж болно. Танд л эвтэй таатай бол болоо.

Хүмүүс аз жаргалтай амьдралаа өөрсдөө бусниулдаг

Гэр бүл дэх харьцааны алдаа даамжирвал тааламжгүй уур амьсгал бүрэлдэх, хөндий хүйтэн байдал үүсэх, цаашлаад салахад хүргэдэг гэмтэй. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд сэтгэл зүйчид доорх зөвлөмжийг баримтлахыг хүсч байна.
  • Гэр бүлд тэргүүлэх байр суурины төлөө бүү өрсөлд. Эхнэр нөхрийн хайр халамж, санхүүгийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин зэрэг ач холбогдолтой зүйлсийг дуугаа өндөрсгөн хэрүүл тэмцэл хийхгүйгээр авах боломжтой.
  • Тантай амьдралаа холбохоос өмнө хань ижилд тань найз нөхөд ямар нэгэн үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэхчилэн өөрийн ертөнц байсныг санаарай. Энэ ертөнц байсаар байх болно. Үүнийг нь хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Хань ижил таны өмч бус, өөрийн гэсэн харьцаа хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.
  • Жижиг зөрчлүүд (”Чамд найз чинь чухал юм уу, тэгвэл би зайлаад өгье” “Хөршийнх рүү орохыг хатуу хориглож байна” гэх мэт) зуршил болвол харьцаа эвгүй болж байгаагийн шинж. - Гэр бүлийн үндсэн зарчим нь харьцааны ижил түвшинг баримтлах. Хайр халамжийг хүсч байгаа бол та өөрөө энхрий, халамжтай бай. Магтаал сайшаалыг хүсвэл та өөрөө найрсаг, халуун дулаан үгэнд яагаад тийм харам хандана вэ?
  • Хэн нэгэндээ ахадсан шаардлага бүү тавь. Үүрэг хариуцлагыг адилхан хуваалц. Таны найз бүсгүйн нөхөр гэрийнхээ эвдэрсэн крант “00″ -ыг засаж янзалж чаддаг. Сайн хэрэг. Гэвч хүн болгон тийм байх албагүй шүү дээ. Нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөр чинь “00″ засч чадахгүй ч сайхан хоол хийчихдэг. Та үүнийг нь сайшаа, магт, дэмж.
  • ”Хайртай хүмүүс тэгдэггүй” “Чи надад хайргүй л юм байна” гэх мэтээр шууд тулгах, үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм таатай санагдахгүй.
  • Хань ижлээ хэт төгөлдөржүүлэх гэж бүү оролд. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самууны асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш шүү.
  • Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай. Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм. Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч их хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий. Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүү үзэх гэх мэтчилэн жишээтэй. Үүнээс болж салалтай нь биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай байдаг.

Залуу насаа удаан хадгалах гурван “алтан дүрэм

Оворгүй залуугаараа харагдахыг хүсдэг хүн бүрд зориулсан гурван “алтан дүрэм”-ийг эрдэмтэд тодорхойлжээ. Үүний тулд тэд эмэгтэйчүүдийн дунд залуу харагдах, биеэ эрүүлжүүлэх сэдвээр санал асуулга явуулсан байна. Гэтэл ихэнх эмэгтэй гадаад үзэмждээ илүү анхаардаг нь тогтоогджээ. Тэдний сэтгэлийг залуу харагдах, нүүрэнд үрчлээс суух асуудал илүү эмзэглүүлдэг байна. Судалгаанд оролцсон арван эмэгтэйн ес нь залуужуулах үндсэн аргыг гоо сайхны засал гэжээ. Тиймээс ч нүүрний арьсаа татуулах, гоо сайхны мэс засал хийлгэх, массаж, иллэг, гоо сайхны салон, фитнес клуб гээд олон үйлчилгээ борооны дараах мөөг шиг л олон болжээ. Танд эрүүл идэвхтэй амьдрах арга, зөв хооллолт гэсэн ойлголтууд хол хөндий сонсогдож байвал урт наслаж, жаргалтай амьдрахын тухай санахын ч хэрэггүй. Түр зуур өнгөлөн далдлалт хийх буюу косметик аргаар түр зуур залуу харагдаж болно. Гэтэл дэлхийн гоо сайхны чиг хандлагыг тодорхойлж буй франц бүсгүйчүүд нүүр, гарны үрчлээг ер тоодоггүй гэнэ. Тэдний ойлголтоор залуу байна, залуу харагдах гэдэг нь бидний төсөөллөөс тэс өөр. Тэд эрүүл бие, саруул ухаан, залуу хэв маягаар амьдрах боломжийг сонгодог. Залуу хэв маягаар амьдарна гэдэг бол биеийн болон оюун ухааны хүч тэнхээтэй байхыг хэлнэ. Залуучуудын хийдгийг хийж, сэтгэдгийг сэтгэхийн тулд өөрөөсөө дүү найз нөхөд, хамт олонтой ажиллаж, амьдрах хэрэгтэй гэнэ. Мэдээж хэрэг он жилүүд тойрч гарахгүй нь ойлгомжтой. Өнөөдөр залуу насаа хадгалах, хөгшрөлтийг зогсоох шинжлэх ухааны шинэ нээлтүүд гарсан уу? Эрдэмтэд шинэ нээлт удахгүй гарна. Хүлээж бай л гэх. Гэтэл хүлээх нас хүрэлцэхгүй л байна шүү дээ. Тиймээс бид өөрсдөө эрэл хайгуул хийх хэрэгтэй болдог. Аз болж зарим аргууд сайн нөлөө үзүүлдэг юм. Тэднээс хамгийн үр дүнтэй гурван аргыг та бүхэнд зөвлөе.
  1. Биеийн жингээ тогтвортой байлгахТаны биеийн жин улиралд хоёроос гурван килограммаас хэтрэлгүй хэлбэлзэлж байвал тун сайн. Хэрвээ таны амьдрал илүүдэл жинтэйгээ хийсэн тэмцлийн түүх мэт байвал урт удаан залуу сайхан харагдахын тухайд санах ч хэрэггүй. Харин түүний оронд амьдралын зуршил, хооллох хэв маягаа эрс өөрчил. Өөрийн биеийг “тураах дайны туршилтын туулай” болгон золиослох хэрэггүй юм. Тураах хоол, цай, эм бэлдмэл, элдэв хориг хязгаар хүнийг улам стресст оруулдаг учир хөгшрөлтийн явц хурдасч, төдий хурдаар арьсны үрчлээ нэмэгдэнэ. Гэтэл бидний арьс нэг л шүү дээ. Нүүр, нуруу, хөлний арьс гэхчилэн ялгаж хандаж болохгүй. Учир нь, жингээ нэмж, хасах бүрд хүний зулайнаас хөлний ул хүртэлх бүх л арьсанд өөрчлөлт ордог. Тиймээс биеийн жингээ тогтмол нэг түвшинд барьж байх нь хамгаас чухал.
  2. Биеийн дотор эрхтэний цэвэр байдлыг сахихОюуны болон эрүүл ахуйн ариун цэврийг байнга сахиж явах хэрэгтэй. Хорон санаатай, атаач, бусдад дээрэнгүй ханддаг, зааж сургах дуртай, хашгирч чанга дуугаар удирдах дуртай хүмүүс хэзээ ч залуу сайхан харагддаггүй. Тэдний нүүрэн дээр нь бүх юм нь бичээстэй байдаг. Тийм учраас залуу сайхан харагдана гэдэг бол хайр халамж, сэтгэлийн дулаан бүлээн зан, бусдыг хүндлэхтэй нягт салшгүй холбоотой юм. Биеийн ариун цэврийг сахих нь эрүүл байхын хамгийн анхдагч үндэс юм. Хир буртаг хаягдлаасаа салснаар бодисын солилцоо идэвхжин хүний биеорганизм зохистой хувàарèéн дагуу ажиллаж эхэлдэг. Энэ бол зөвхөн усанд орохыг хэлж буй хэрэг биш шүү. Энэ бол жилд нэг удаа ходоод, гэдэс, бөөр зэрэг дотор эрхтнээ цэвэрлэх тухай ярьж буй. Ингэж клизм тавьж угаасны дараа таны арьс залуужиж гэдэс агшиж, үс өнгө орон гялалздаг юм. Учир нь хүний дотор эрхтэнд гүйцэд шингэж чадаагүй хоолны үлдэгдэл их хэмжээгээр хуримтлагддаг.Ийм хуримтлал гоо сайханд сөргөөр үйлчлээд зогсохгүй архаг хууч өвчинг үүсгэдэг аюултай. Тиймээс биед хуримтлагдсан хортой ялгадастай удаан явж болохгүй, цэвэршүүлж гадагшлуулж байх хэрэгтэй.
  3. Хөдөлгөөн залуужуулнаХөдөлгөөн бол амьдралын эх. Ямар ч хөдөлгөөн байж болно. Гагцхүү эрүүл цэвэр орчинд байх нь чухал. Фитнес клубууд танд эрүүл цэвэр орчинг өгч чадахгүй. Учир нь, бага орон зайд олон хүн цугларч хөлсөө нэгэн зэрэг гаргадаг. Хөлсний үнэр, агаарын дутагдал хүний биед сөргөөр үйлчилж улам хөгшрүүлнэ үү гэхээс залуужуулахгүй. Тиймээс том цэлгэр танхимд цөөн хүнтэй фитнес клубт хичээллэх хэрэгтэй. Бас эрүүл, цэвэр агаарт алхах нь хамгийн сайн эм. За бүр хамгийн хамгийн гол хөдөлгөөн бол секс хэмээн эмч нар зөвлөж байна. Хагас жил, өдөр бүр секс хийвэл одоо байгаагаасаа таваас долоон жилээр залуу харагдана гэсэн судалгааны дүн гарсан байх юм. Тиймээс та өнөөдрөөс эхлэн дээрх гурван “алтан дүрмийг” мөрдөж эхэлбэл залуу сайхан насаа удаан хадгалж чадах юм байна шүү.

Сэтгэл зүйн дайралтаас өөрийгөө хамгаалж сураарай

Хэрэв хүн аливаа асуудалд өөрийгөө хянаж чадахаа больж, сэтгэл хөдлөлөө дарж чадахгүй, уурласан, цухалдсан байдал гаргадаг бол тэр хүн хүмүүстэй ажиллаад хэрэггүй” гэсэн үг байдаг. Энэ бол дарга, үйлчлэгч, менежер, худалдагч, ер нь хүнтэй харьцаж ажилладаг бүхэнд хамаатай. Сэтгэл зүйн хамгаалалттай байдал гэдэг бол хүн бүрт байдаггүй сайхан чанар билээ. Үүнд мэдлэг боловсрол, төлөвшил, аливаад хандах хандлага, анхааралтай байдал, асуудлын голыг олох, анализ хийх чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, сэтгэл зүйн тогтвортой байдал зэрэг нөлөөлдөг. Танд сэтгэл зүйн дайралтад хамгаалалт хийх хамгийн сайн аргуудыг танилцуулж байна.
  • “Салхивч” аргаХашхирч цовхчиж, хорон үгээр утаж байгаа энэ хүний юу нь тэгтлээ танд нөлөөлж, таныг тухгүй байдалд оруулж, сэтгэлээр унахад хүргэж байгаад эхлээд анализ хийж үз. Түүний хэлсэн үг үү, ярьж байгаа өнгө аяс уу эсвэл хөдөлгөөн үү. Үүний дараа та ганцаараа байхдаа өнөөх хүний хэлсэн үг, үйл хөдлөл, бие авч явсан байдал зэрэг сэтгэл зүйн цохилт болсон зүйлүүдийг сана. Уур чинь хүрч, дотор чинь гал дүрэлзэх шиг болж байна уу. Тэгвэл одоо таныг гомдоосон этгээд болон та хоёрын хооронд нэгэн томоохон сэнс байна гэж төсөөл дөө. Түүний амнаас гарсан хий бүрийг энэ сэнс хэдэн тийш сарниулж, хэлсэн хурц үгний ирийг нь мохоож, танд огт хүрэхгүй байна гэж бод. Энэ зуураа баруун гарынхаа дунд хурууг гозойлгоод, түүнийгээ зүүн гараараа нууж болно шүү дээ. Энэ бол хорон үгтнээс хариугаа авах шилдэг арга юм. Дараа нь нүдээ нээ. Ингээд л та дараагийн удаад сэтгэл зүйн ямар ч дайралт, доромжлол, хатуу үгнээс өөрийгөө хамгаалдаг болж байна гэсэн үг.
  • “Аквариум” аргаСалхивч аргатай тун төстэй. Таны өмнө хашхирч, үсэрч дүүлж байгаа тэр хүн болон та хоёрын хооронд зузаан шилтэй аквариум байна. Шилний цаанаас харахад нөгөөх хүний ам хөдлөөд л байна. Харин та сонсохгүй, зөвхөн харж байна. Тэр хүнийг амаа нээх бүрт амнаас нь гарсан хий нь усны мандал дээр хөөс болон гарч, пур пур гэж хагарч алга болно. Танд ямар ч нөлөө үзүүлж чадахгүй. Харин та наанаас нь тайван гэгч нь ажиглана. Үүний дүнд нөхцөл байдал таны зүг нааштай эргэнэ гэдэг нь сайхан“
  • Диснейлэнд” аргаТаныг загнаж, хурц ирмэгтэй хатуу үг шидэж байгаа тэр хүмүүсийг зүгээр л хүүхдүүд гээд ойлгочих. Хүслээ биелүүлэхийн тулд ээж аавдаа эрхэлж, бархиран эцэг эхээ сүрдүүлж, тоглоомоо шидэж, дороо дэвхцэж, газар тэрийж унаж байгаа жаахан хүүхэд л байна. Харин та бол ухамсартай, аливааг тунгаан бодох чадвартай, уужуу тайван насанд хүрсэн том хүн. Түүний хэлсэн үг, үйлдэл, хашхиралт зэргийг нь юман чинээ тоохгүй. Яагаад гэвэл энэ бол түр зуурын үзэгдэл, удахгүй дуусна, харин дараа нь амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Харин энэ үзэгдэл дууссаны дараа хэн нь эвгүй байдалд орох вэ, хэний нэр хүнд унах вэ? Та бол иймэрхүү зүйлийг тунгаах чадвартай эрүүл ухаантай, уужуу тайван хүн.“Үнэг ба усан үзэм” аргаТа нэгэн эртний үлгэр байдгийг мэдэх үү. Модны мөчир дээр бөнжигнөх усан үзмийг идэх гэж нэгэн үнэг хичнээн харайж, үсрээд авч чадахгүйгээ мэдмэгц “Ер нь ч тэгээд идэх сонирхол нэг их байсангүй. Усан үзэм бол гашуун, бас тэгээд ногоон өнгөтэй” гэж хэлээд тайван гэгч нь яваад өгдөг үлгэр. Түүн шиг, та хэн нэг рүү бухимдлаа гаргамаар санагдвал, эсвэл хэн нэгэн нь тань руу дайраад байвал та өөрийгөө үнэг шиг тайтгаруулахад л болно.
  • “Далай” аргаДалай, тэнгис бол өөртөө олон мянган түргэн урсгалт, ширүүн голыг нэгтгэж, цутгал нь болдог хэрнээ өөрөө тогтонги болчихдог шүү дээ. Та өөрийгөө номхон дөлгөөн, энгүй их далайтай зүйрлүүлээрэй. Танд хорон үгтний хэлсэн үг, хараал нерв нь орсон ч та өөрийн тэнцвэртэй, тайван, тогтуун байдлаа хадгалж үлдэнэ.Жүжигчилсэн тоглолт үзэх аргаЭнэ бол таны сөрөг зэвсэг ч байж болно. Тэр хүн хашхирч дэвхцэх тусам та улам тайван, хамгаалалттай болж байгаа дүр үзүүлэх явдал юм. Та тэднийг зүгээр л нэг жүжгийн хүүхэлдэй шиг хүлээгээд авчих. Хоорондоо утгайгүй зүйлс ярилцаж, бие биенээ дэврээж, үзэж тарж, үсэрч наалдаж л байг. Харин та үзэгч, тэдний үг хэл, үйл хөдлөлд нь анализ хийж байгаа ажиг­лагчийн байр сууринаас үнэлгээ дүгнэлт өгч бай. “Нэг нь өөрийгөө супер хүн гээд ойлгочихож, харин нөгөө нь өөрийгөө дутахгүй гэдгээ харуу­лахын тулд хамаг сул талаа нууж, ухаантай царайлж байгааг нь ээ” гээд л.Энэ бүхний эцэст та л хожно. Ядаж л дараа нь олон хүний өмнө ичгэвтэртэй байдалд орохгүй, нэр хүндээ алдахгүй. Ийм хэрүүл шуугианы дараа хэн хамгийн тайван, хүлээцтэй байж чадсан нь л хождог хойно. Тэгээд ч “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэсэн сургааль үг хаана ч үйлчилдэг шүү дээ.

Биеэ чангалах 7 дасгал

  1. Хөхнийхөө булчинг чангалахЮуны өмнө хөхний булчинг чангалж, бэхжүүлэх хэрэгтэй.а. Гартаа туухай эсвэл томхон лонхонд ус хийгээд барьж болно. Ингээд туухайгаа барьсан чигээрээ гараа урагш эгц сунгана. Бэлхүүсээрээ тонгойх үедээ гараа хоёр тийш алдална. Буцаад анхны байрлалдаа орно. өдөрт гурван удаа, дасгалыг 10 удаа давтана.б. Гар дээрээ суниах.Гар, өвдөг дээрээ зогсоно. Ингээд бүхжингээ гар дээрээ шилжүүлнэ. Нуруугаа эгц байлгаж, урагш чигээрээ харна. өдөрт гурван удаа, дасгалыг 10-50 удаа хийнэ.
  2. Бэлхүүс гаргах Үүний тулд гэдэсний болон бэлхүүсний булчин хөгжүүлэх хэрэгтэй.
  3. Гэдэсний булчинг хөгжүүлэх. Шалан дээр хөлөө жийж сууна. Баруун хөлөө зүүн хөл дээрээ солбиж нугална. Хоёр хүртэл тоолоод нөгөө хөлөө солбиж нугална. Дасгалыг хийх үед нуруу эгц, гуя шалнаас дээш өргөгдсөн байна. Нөгөө хөлийг бага зэрэг өргөсөн байна. Өдөрт гурван удаа, дасгалыг 20 удаа давтана.
  4. Гар алдлах.Шалан дээр сууна. Хоёр гараа хоёр тийш сунгана. өвдгөө аажмаар татаж, цээжиндээ хүргэнэ. Дасгалыг хийх үед гарааанхны байрлалд хөдөлгөөнгүй барина. Нуруу эгц байна. Ингээд хөлөө дээш нь эгц өргөнө. Дараа нь анхныбайрлалд орно. Дасгалыг 30 удаа хийнэ.
  5. Цээжээ эргүүлэх.Доош харж хэвтэнэ. Хоёр гараа толгойны ард салаавчлан барина. Толгойгоо аажуухан өргөж нуруунд ойртуулна. Ингээд буцаж анхны байрлалд ороод дахин цээжээ өргөх үедээбаруун, зүүн тийш эргэх хөдөлгөөн хийнэ. Өдөрт гурван удаа, дасгалыг 10 удаа хийнэ.
  6. Баруун хажуугаараа хэвтэнэ. Зүүн хөлөө өмнөө тавина. Ингээд нөгөө хөлөө шалнаас хөндийрүүлнэ. Дөрөв хүртэл тоолж, анхны байрлалдаа орно. Энэ үед шал дээр байр байрлалд аль болох богино хугацаанд байх хэрэгтэй. Дасгалыг 15 удаа хийгээд нөгөө талаараа хэвтэж дасгалыг эхнээс нь хийнэ. өдөрт гурван удаа, дасгалыг 15 удаа хийнэ.
  7. Бэлхүүсээрээ савах.Нэг өвдөг дээрээ босч нөгөө хөлөө эгцэлнэ. Ингээд хөлөө аль болохоор дээш нь өргөнө. Дасгалыг 15 удаа хийгээд нөгөө хөлөө сольж хийнэ. Өдөрт гурван удаа, дасгалыг 15 удаа хийнэ.

Thursday, March 20, 2008

Алсын хараа гэж...

Билл Гэйтс Их сургуулийн хоёрдугаар курсээсээ сургуулиа хаячаад машины гражид анх компаниа байгуулах үедээ найздаа дэлхийн бүх ажлын ширээ болон айл өрхүүдэд зөвхөн миний үйлдлийн систем бүхий компьютер асаалттай байх болно гэж байсан гэдэг. Ер нь хувь хүн төдийгүй байгууллага, улс үндэстэн хүртэл өөрийн Алсын хараа, Үнэт зүйлс, Зөв стратеги төлөвлөгөөтэй байж хөгжинө гэж байгаа. Гэтэл бид өнөөдөр аливаад алсын хараатай хандах нь бүү хэл юунд ач холбогдол өгч, бидний хувьд юу үнэ цэнэтэй болохоо ч сайн ялгаж салгаж үзээгүй мөртлөө амжилтанд хүрнэ урагшаа гээд зүтгээд, юунд ч юм яараад, стрессдээд л байдаг. Гэтэл гудамжаар явж байгаа хүмүүсээс таны амьдралын зорилго юу вэ? гэж асуухад ихэнхи нь энэ тухай бодож үзээгүй юм байна гэж хариулсан байдаг.

Алдаанаасаа суралц

Бид ихэнх тохиолдолд алдаа гаргачихаад хойноос нь харамсаж суудаг. Тэгвэл энэ бүх алдаагаа дахин давтахгуй байхад нь уншигчиддаа туслахаар өөрийгөө хөгжүүлэх доорх 12 зөвлөгөөг толилуулж байна. Та бүхэн өөр дээрээ туршаад үзээрэй!
  1. Хийсэн үйлдэл бүрээ сайн хянаж бай. Хийсэн алдаагаа бус, хожим тэр алдаагаа дахин давтахгуй, харин ч хэрхэн засах талаар бод. Өөрийн тань хийсэн алдааны урхаг, дараагийн ажилд ямар байдлаар туссаныг олж хар. Гэхдээ нэг хийсэн алдаагаа цаг ямагт бодоод байлгүй, ажилдаа анхаар. Жишээ нь, та нөхрөөсөө саллаа гэж бодъё. Хүний шаар, адгийн амьтантай хайран таван жилийг барлаа гэж цаг үргэлж бодох нь тийм ч таатай биш. Нэгэнт муу хүнтэй ханилан амьдралаа сайн сайхан байлгаж чадаагүйгээс хойш урьдынхаа алдааг давтахгүй байх нь чухал.
  2. Бүx зүйл бүтэлгүй, хүн бүхэн дургүй хүргээд байгаа юм шиг үe заримдаа тохиолддог. Гэхдээ энэ бүхнийг бас сайн талаас нь олж харж болно. Яавал сайн талаас нь олж харах вэ?"Би дэлгүүрээс хүнсээ аваад гэртээ иртэл үүргэвчний маань уяа тайлагдаад дотор нь байсан миний косметик алга болчихсон байлаа. Тухайн агшинд би маш их сэтгэлээр унасан. Гэвч хэсэг хугацааны дараа миний инээд хүрч билээ. Миний косметикийг хулгайлсан хулгайч олзоо хараад ямар их гутрах бол. Эмэгтэй хүний хэрэглэсэн будагнууд. Нэг ч шинэ юм байхгүй. Косметикаа алдсан нь надад харамсмаар байсан ч, 14 хоног будалгүй явсан нь арьсанд тустай байсан юм". Тиймээ энэ тохиолдол шиг муугийн хажуугаар сайныг зэрэгцүүлэн бодох нь танд тустай байх болно.
  3. Хийх хэрэгтэй, шаардлагатай болон маргааш, дараагийн долоо хоногт, ирэх сард хийж гүйцэтгэх ёстой ажил үүргийнхээ жагсаалтыг гаргах хэрэгтэй. Ингэж бичиж төлөвлөх нь болзошгүй алдаанаас урьдчилан сэргийлдэг болохыг сэтгэл зүйчид тогтоосон байна. Түннчлэн иймэрхүү жагсаалтыг нүдэндээ ил харагдахуйц газар маш хөнгөн маягаар бичих нь ашиг тустай байдаг. Жишээ нь, "Хонгор минь цэвэрлэгээгээ хийх болсон. Ээж pүү утасдахаа мартав аа" гэх мэтчилэн.
  4. Та цагийг үp ашиггүй өнгөрөөх ёсгүй. Ажлын цагаар найзтайгаа утсаар чалчсанаар юу хожих вэ? Ажлаа алдана, алдсан цаг мөч бүхэн алдаж буй ашиг гэдгийг яс махандаа шингэтэл ойлго. Гэр бүлийн хүрээнд ч үүнийгээ нэвтрүүл. Хэрэв та хоолны дараа бүх хүний идсэн уусан аяга тавгийг угаадаг бол энэ мөчөөс эхлэн зогсоо. Идэж уусан аяга тавгаа өөрсдөөр нь цэвэрлүүлснээр танд өөр ашигтай зүйлс хийх цаг гарна.
  5. Шийдсэн бол гүйцэтгэж сур. Долоо хоногийн сүүлийн өдөр гэртээ их цэвэрлэгээ хийнэ гэж төлөвлөсөн л бол хойшлуулж хэрхэвч болохгүй.
  6. Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж 6үү хойш тавь. Аар саархан мэт санагддаг тэр л зүйлээс амьдрал бүтдэг юм шүү. Хийхэд уйтгартай санагддаг тэр ажил чинь ч гэсэн. Амьдралд зайлшгүй байх ёстой зүйл болохоор та залхууралгүй хийж сурах ёстой.
  7. Ирээдүйнхээ талаар өөдрөг төсөөлөлтэй бай. Жишээ нь, оройд амарч байхдаа өөрийгөө хөгжүүлэх. Ингэх нь таны амьдрал илүү сонирхолтой болно. Англи хэлний сургалтад явж, жолооны дамжаанд сууснаараа та эрин үетэйгээ хөл нийлүүлж, цаг хугацаагаа хэмнэж, амьдрал ахуй тань сайжирна хэмээн төсөөл. Та өөдрөг байх болно.
  8. Хуудас цаас аваад амьдралдаа хийж, хэрэгжүүлэхийг xүсч буй зорилтуудаа бичиж бай. Ямар ч зорилгогүй хүн гэдэг сэлүүргүй завьтай адил байдгийг санаж яв. өмнөө зорилт тавьж, тавьсан зорилгодоо тэмүүлэх нь амттай байдаг юм. Тиймээс та хөгжинө, амжилт ойртоно. Гагцхүү чин сэтгэлээсээ.
  9. Амжилт жижгээс том руу байдаг гэдгийг хэн хүнгүй мэддэг. Таны хувьд мөн адил. Өөрийгөө үнэлж, бас бусдаар үнэлүүлж сур.Жишээ нь, найз залуу чинь эрхэлдэг ажилд тань тоомжиргүй, үл хүндэтгэсэн байдлаар "Чиний хийж байгаа ажил хэнд хэрэгтэй юм бэ?" гэж ярьвал энэ яриаг тэр дор нь тас цохь. Энэ цаг мөчөөс эхлэн миний ажилд хошуу дүрэхийг, цаашлаад ажлын минь талаар илүү дутуу үнэлгээ өгөхийг тэвчихгүй гэдгээ хэл. өөрийн бодол өөртөө зөв байдаг юм. Мэдээж, ажилдаа сонирхолтой бол шүү дээ.
  10. Үp ашиггүй зүйлд азаа бүү үз. Эцсийн үp дүнг нь урьдчилан тооцоол. Долоо хэмжээд нэг огтол гэдэг дээ. Энэ нь хувцас худалдаж авахаас эхлээд амьдралынхаа ханийг сонгох хүртэл 6үx л зүйлд хамаатай. Аливаа зүйлийг хийхээсээ өмнө би үүнийг хийхгүй бол яах вэ? Хийвэл хэзээ, яаж, ямар нөхцөлд хийх ёстой вэ гэдгээ бодолц.
  11. Та ажил хайж байгаа бол цөхөрч болохгүй. Идэвхтэй байгаарай. Таны аз жаргал, хувь заяа ганцхан таны гарт л байгаа. өөрийнхөө гараар өөрийнхөө аз жаргалыг бүтээ, бий болго.
  12. Ойрын үед хийх зүйлийнхээ төлөвлөгөөг гаргахдаа дээрх зөвлөгөөг бодож, амьдралдаа нягт нямбай хандаарай.