Friday, April 25, 2008

Усан массаж биеийн арьсыг торгомсог, зөөлөн болгодог

Эмэгтэйчүүд нүүрний гоо сайхандаа анхаардаг хэрнээ биеийн арьсаа арчлахаа мартдаг гэмтэй. Ер нь биеийн арьсны /хүзүү, цээж, гэдэс, хөл, өгзөг/ уян хатан байдал алдагдах нь хүний хөгшрөлтийг түргэсгэдэг гэж үздэг. Унжгар, үрчлээ ихтэй арьсан дээр задгай цамц, даашинз өмсөх нэн зохимжгүй. Арьсаа үргэлж булбарай, гөлгөр сайхан байлгахад тийм их цаг, хөрөнгө ер шаардагдахгүй. • Усанд орсны дараа арьс хуурайшин, цахлайтах нь бий. Тиймээс чийгшүүлэгч крем, лосьон заавал хэрэглээрэй. Мөн тохой болон өвдөг орчмын зузаан арьсанд тэжээлийн тослог крем тохирно. • Жимсний хүчил агуулагдсан гоо сайхны хэрэгсэл нь арьсыг гайхалтай сайн чийгшүүлэхээс гадна үхширмэл хэсгийг цэвэрлэдэг байна. Биенд зориулагдсан чийгшүүлэгч тоникууд ч мөн сайн үйлчилгээтэй. • Түүнчлэн биенд зориулагдсан маскийг хааяа хэрэглэх нь зүйтэй. Ургамлын гаралтай тос, витамин, далайн давс, шавар зэрэг нь биеийн ерөнхий чалхыг сэргээх үйлчилгээтэй. • Нас ахих тусам биеийн арьс уян хатан байдлаа алддаг тул усан массаж сайн нөлөөтэй. Халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орж занш. Цусны эргэлтийг сайжруулахаас гадна, арьсыг торгомсог болгоно. Мөн цээжин биеийг өглөө бүр хүйтэн усаар угааж, тохирсон крем түрхэж байгаарай. Таны цээж чийрэг, залуу төрхөө удтал хадгалах болно.

No comments: