Friday, April 25, 2008

Жинхэнэ хайрын 10 нууц 1 дэх нууц - Бодол санааны хүч

  • 1 дэх нууц - Бодол санааны хүчЖинхэнэ Хайрын эхний нууц нь Бодол санааны хүч болно. Хайр бодлоос эхэлнэ. Бид юугаар бодол санаагаа дүүргэнэ, түүнтэйгээ л адил хүн байна. Хайр дүүрэн бодол санаан нь хайр дүүрэн амьдрал, хайр дүүрэн харьцааг бий болгоно. Эерэг нотолгоонууд нь бидний итгэл үнэмшлийг, өөрийнхөө тухай болон бусдийн тухай санаа бодлыг өөрчилнө. Хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал түүнйихээ хүсэл, хэрэгцээг анхаар ч тооцох хэрэгтэй. Заяаны ханийн тухай бодол санаа нь уулзах уедээ түүнйигээ олж танихад тусална.
  • 2 дахь нууц - Хүндэтгэлийн хүчЖинхэнэ хайрын хоёр дахь нууц нь хүндэтгэлийн хүч болно. Хэн нэгнийг хайрлахын тулд эхлээд түүнйиг хүндэлж сурах хэрэгтэй. Юуны өмнө өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө хүндлэхийн тулд " Надад хүндлэхээр юм юу байна? " гэж өөрөөсөө асуу. Бусдыг хүндлэх, ялангуяа өөртөө таалагддаггүй хүмүүсийг хүндэлж сурахын тулд " Тэдний юуг нь би хүндэлж байна вэ? " гэж өөрөөсөө асуу.
  • 3 дахь нууц - Өглөгийн хүч Жинхэнэ хайрын гурав дахь нууц нь бол өглөгийн хүч болно. Хэрвээ та хайрыг авахыг хүсч байвал зүгээр л өгөх ёстой! Хичнээн их хайр өгнө, төдий чинээ ихийг авна. Хайрлах гэдэг бол өөрийнхөө нэг хэсгийг үнэ өртөг, болзолгүйгээр өгнө гэсэн үг. Сайн үйлийг зүгээр л бүтээ. Харилцаанд орохоосоо өмнө нөгөө хүнээ танд юу өгч чадах тухай биш та өөрөө түүнд юу өгч чадах тухайгаа бод. Насан туршийн аз жаргалтай хайрын холбооны нууц томёо нь авч болох зүйлдээ биш, өгч чадах зүйлдээ анхаарлаа хандуулах явдал юм.
  • 4 дэх нууц - Нөхөрлөлийн хүчЖинхэнэ хайрын дөрөв дэх нууц нь нөхөрлөлийн хүч болно. Жинхэнэ хайраа олохын тулд жинхэнэ нөхрөө олох хэрэгтэй. Хайрлах гэдэг нь өөд өөдөөсөө харахыг биш нэгэн зүгт харахыг хэлнэ. Хэн нэгнийг үнэнээсээ хайрлахын тулд түүнйиг яаж харагдаж байгаагийнх нь төлөө биш, байгаа хэвээр нь хайрлах хэрэгтэй. Нөхөрлөл бол хайрын үрийг соёолуулдаг хөрс юм. Харьцаандаа хайр бий болгохыг хүсвэл эхлээд нөхөрлөлийг бий болго.
  • 5 дахь нууц - Хүрэлцэхийн хүчЖинхэнэ хайрын тав дахь нууц нь хүрэлцэхийн хүч болно. Хүрэлцэх нь саадыг давж, харилцааг бэхжүүлдэг хайрын хамгийн хүчтэй илэрхийлэл юм. Хүрэлцэх нь хүмүүсйин биеийн ба сэтгэл санааны байдлыг өөрчилж хайрыг хүлээн авах чадварыг нь дээшлүүлдэг. Хүрэлцэх нь биеийг эмчилж, сэтгэлийг дулаацуулна. Гараа дэлгэх нь сэтгэл зүрхээ дэлгэж байна гэсэн үг
  • 6 дахь нууц - " Эрх чөлөө олгох " зарчмын хүчЖинхэнэ хайрын зургаа дахь нууц нь "Эрх чөлөө олгох" зарчмын хүч болно. Та хэн нэгнийг хайрлаж байгаа бол түүнд эрх чөлөө олго. Хэрэв тэр буцаад ирвэл таных, ирэхгүй бол хэзээ ч таных байгаагүй гэсэн үг. Жинхэнэ хайрын харьцаанд ч хүмүүст өөрт өөрийн орон зай хэрэгтэй. Хайрлаж сурахыг хүсвэл эхлээд өршөөж, өнгөрсөн үеийн гомдол хорсол, уйтгар гунигаас ангижирч сур. Хайр гэдэг нь айдас, сэжиг таавар, эго, эндүүрлээс чөлөөлөгдөх гэсэн үг.
  • 7 дахь нууц - Харьцахын хүчЖинхэнэ хайрын долоо дахь нууц нь харьцахын хүч болно. Бид нээлттэй, илэн далангуй харьцаж сурвал амьдрал маань өөрчилөгдөнө. Хэн нэгнийг хайрлана гэдэг нь түүнтэй сайнаар харьцана гэсэн үг юм. Та хүмүүсйиг хайрлаж, үнэлж байгаагаа тэдэнд мэдэгд. "Би чамд хайртай" гэсэн гурван шидэт үгийг хэлэхээс хэзээ ч бүү ай. Хэн нэгнийг магтах боломжыг хэзээ ч битгий алд. Хайрладаг хүндээ хайрын үгээ заавал хэлж бай. Магадгүй та түүнйиг сүүлчийн удаа харж байж ч болно. " Хэрвээ чин удахгүй үхэх болоод хүссэн хүн рүүгээ утасдах боломжтой байсан бол хэн рүү утасдаж юу хэлэх байсан бэ? Яг одоо үүнйиг хийж яагаад болохгүй гэж?"
  • 8 дахь нууц - Үнэн ч байхын хүчЖинхэнэ хайрын найм дахь нууц үнэн ч байхын хүч болно.Хайр жинхэнэ байхын тулд түүнд үнэнч байж, энэ нь бодол санаа, үйл ажилд нь хэрэгжиж байх хэрэгтэй. Yнэнч чанар бол хайрын жинхэнэ шалгуур юм. Жинхэнэ хайрын харьцаатай байхын тулд уг харьцаандаа үнэнч байх хэрэгтэй. Та хэн нэгэнд, ямар нэг зүйлд үнэнч л юм бол түүнээ орхих хувилбар хэзээч байх ёсгүй. Yнэнч чанар бат бөх харьцааг хэврэг харьцаанаас ялгаж өгдөг.
  • 9 дэх нууц - Хүслийн хүч Жинхэнэ хайрын ес дэх нууц нь хүслийн хүч болно. Дур хүсэл нь хайрыг бадраан, унтраахгүйгээр тэтгэж байдаг. Насан туршийн хүсэл нь зөвхөн бие махбодийн сонирхолоор биш, тууштай үнэнч чанар, урам зориг, үнэнч сэтгэлийн сонирхол, сэтгэлийн догдлол, баяр хөөрийн тусламжтайгаар бий болно. Дур хүслийг мэдэрч байсан тэр үеэ эргэн санаж сэргээх замаар түүнйиг дахин асааж болно. Гэнэтийн зүйлс, гэнэтийн бэлэг нь дур хүслийг бий болгоно. Хайр болон аз жаргалын утга учир нь нэг юм. Өдөр бүрийг дур хүсэлтэйгээр амьдрах хэрэгтэй.
  • 10 дахь нууц - Итгэлийн хүчЖинхэнэ хайрын арав дахь нууц нь итгэлийн хүч болно. Жинхэнэ хайрын харьцаанд итгэл амин чухал. Түүнгүйгээр нэг нь хардамтгай, түгшүүр, болгоомжлолоор дүүрэн болж нөгөө нь өөртөө чөлөөтэй амьсгалах ч боломж өгөхгүй байна гэж бодсоноор сэтгэл зүйн занганд ордог. Бүрэн итгэлээ өгөхгүйгээр хэн нэгнийг хайрлах боломжгүй. Хайртай хүнтэйгээ харьцаа холбоогоо хэзээч таслахгүй юм шигээр амьдар. Тухайн хүн танд тохирох эсэхийг шийдэх нэг арга нь: " Би түүнд ямар ч болзолгүйгээр бүрэн итгэж байна уу?" гэж өөрөөсөө асуух явдал юм. Хэрвээ хариулт нь " үгүй " гэж байвал үүрэг хариуцлагыг өөртөө авахаасаа өмнө сайн тунгааж бод.

Та өөрийгөө ямраар төсөөлж байна, тийм л болдог

Аль эсвэл яагаад эрэгтэй хүмүүс нэг л бүсгүйд зориулж хаалга онгойлгож өгдөг атлаа бусад эмэгтэйчүүдэд тэгж ханддаггүй вэ? Яагаад ажилчид нэг удирдагчийнхаа даалгаврыг үнэн сэтгэлээсээ биелүүлдэг атлаа нөгөөгийнх нь даалгаврыг дургүйхэн гүйцэтгэдэг вэ? Эсвэл яагаад бид нэг хүний хэлж байгаа үгэнд анхаарал тавьдаг хэр нь өөр бусдын үгийг тоодоггүй вэ? Эргэн тойрноо хар л даа . Зарим хүмүүст “Хөөе найз аа”, “Хөөе Мак” гэж ханддаг байхад зарим хүмүүст хүндэтгэлтэй байдлаар “ За Эрхэм ээ ” гэж ханддагийг та харах л болно. Ажиглаарай. Зарим хүмүүс итгэл, ойр дотно байдлыг бий болгож бишрүүлдэг бол зарим нь тийм биш болохыг та харах болно. Илүү ойроос ажиглавал хамгийн их хүндэтгэл хүлээдэг хүмүүс хамгийн их амжилтад хүрсэн хүмүүс байдгийг ч гэсэн олж харах болно . Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь бодож сэтгэх гэсэн ганцхан үгээр л тайлбарлагдана . Бусад хүмүүс биднээс бид өөрсөддөө юу харж байгааг л олж хардаг. Ямар байдлаар тантай харьцах ёстой гэж та бодож байвал хүмүүс тэгж л хандах болно. Үүний шалтгаан нь бодол санаа юм. Өөрийгөө дорд үзэж, юунд ч хэрэггүй амьтан гэж бодож байгаа хүн ямар ч авъяастай байсан хэнд ч хэрэггүй амьтан байдаг. Учир нь бодол ааш араншинг тодорхойлдог. Хүн өөрийгөө дорд үзэж байвал ийм байдлаар л ханддаг бөгөөд ямар ч будаг шунх, баг энэ мэдрэмжийг удаан хугацаагаар нуун далдалж чадахгүй. Өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодож байгаа хүн хэнд ч хэрэггүй байдаг. Нөгөө талаас, өөрийгөө хүндэтгэл хүлээхүйц гэж үзэж байгаа хүн мөн тийм л байдаг. Эрхэмсэг байхын тулд өөрсдийгөө эрхэм гэж бодох хэрэгтэй. Ийм үед бусад хүмүүс ч ингэж бодож эхэлдэг. Энд учир шалтгааны хэлхээ холбоо яг адилхан. Амжилтад хүрэх хөтөлбөрийн бусад үе шатуудын адилаар энд ч гэсэн хүндлэл хүлээсэн хүн болох нь тийм ч хэцүү биш. Бусдаар хүндлүүлэхийг хүсч байвал эхлээд та өөрийгөө хүндлэгдвэл зохих хүн гэж бодох хэрэгтэй. Өөрийгөө илүү их хүндлэх тусам бусад хүмүүс ч гэсэн таныг тэр хэмжээгээр хүндэлдэг. Энэ зарчмыг шалгаж үзээрэй. Нойтон хамуу шиг хүмүүсийг та хүндлэх үү? Мэдээж үгүй. Тэгвэл яагаад? Учир нь хөөрхий тэр хүн өөрийгөө хүндэлдэггүй, тэгээд л тэр. Өөрийгөө хүндэлдэггүйгээсээ олоод улам л ёс суртахуунгүй болно . Өөрийгөө хүндлэх нь бидний хийдэг бүх л зүйлд өөрийгөө харуулдаг. Одоо бид анхаарлаа өөрийгөө илүү их хүндлэхэд тус болох зарим зүйлд төвлөрүүлье. Хэвлэлд гарсан хамгийн шударга рекламуудын нэг нь Америк загварын хувцасны байгууллагын ивээн тэтгэсэн “ Зөв хувцасла. Тэгэхгүй бол үүнийхээ торгуулийг та төлж дийлэхгүй шүү” гэсэн лоозон байлаа . Энэ лоозон Америк дахь бүх албан тасалгаа, бие засах газар, унтлагын өрөөнүүдэд өлгөвөл зохих зүйл юм. Нэгэн рекламд цагдаа ингэж хэлдэг: Заримдаа гадаад өнгө үзэмжээс нь болж баривчилсан хүн тань буруу хүн байж таардаг. Энэ нь шударга бус боловч бодитой зүйл. Учир нь өнөөдөр хүмүүс залуучуудыг гадаад үзэмжээр нь дүгнэдэг. Нэг удаа хэн нэгэнд нь шошго наачихсан л бол түүний тухай бодол, түүнд хандах хандлагыг өөрчлөх нь их хэцүү байдаг. Өөрийнхөө хүүхдүүдийг хар л даа . Түүнийг багшийнх нь, хөршүүдийнх нь нүдээр хар. Гадаад төрх, өмссөн хувцас нь буруу ойлголт төрүүлэх боломжтой юу? Зөв харагдаж байгааг нь, зөв хувцасласан эсэхийг нь та шалгадаг уу? Үүний адилаар өөрийгөө даргынхаа , найз нөхдийнхөө нүдээр хар. Цэвэр, цэмцгэр бэлтгэлтэй байсны зардал их бага байдаг. Лоозонг бүхэлд нь авч үзээд “Зөв хувцасла . Та хэзээ ямагт үүнийхэээ үр дүнг үзэх болно” гэж тайлбарлая. Өөрийгөө хүндэлж, гадаад үзэмжээ анхаар, учир нь энэ нь хэрэгтэй хүн гэдгээ мэдрэхэд тань тус болно. Хувцаслахыг зоримог байдлаа олж авах, итгэл төрүүлэх нэг хэрэгсэл болгон ашигла. Таны гадаад төрх тань тантай ярьдаг, бусадтай ч ярьдаг. Бусдад таны тухай бодож байгаа зүйлээ ойлгоход нь тусалдаг. Онолын хувьд хэн нэгний хувцаслалтаар нь биш ухаанаар нь дүгнэх хэрэгтэй гэдгийг сонсоход аятайхан л байдаг. Гэхдээ битгий буруу ойлгоорой. Хүмүүс таныг харагдаж байгаагаар тань үнэлдэг. Таны гадаад төрх байдал бусад хүмүүст үнэлэгдэх анхны зүйл. Урт хугацаа өнгөрсөн ч анхны төрүүлсэн сэтгэгдэл арилдаггүй. Нэг өдөр хүнсний бөөний дэлгүүрт тавиур дээрх ясгүй үзэм нэг килограмм нь 15 центийн үнэтэй байхыг олж харсан юм. Хажуугийн тавиур дээр нь харахад нэг их ялгаагүй боловч сайхан савласан үзэм байсан бөгөөд хоёр килограмм нь 35 цент гэж бичсэн байлаа . Худалдагчаас “35 цент , 15 центийн үнэтэй үзэм хоёр хоорондоо ямар ялгаатай вэ ?” гэж би асуулаа. Тэрээр “Ялгаа нь савлагаанд л бий . Гялгар уутанд савласан үзэм хоёр дахин их хэмжээгээр борлодог . Ингэж савлахад хамаагүй үзэмжтэй дээр харагддаг” гэж хариулж билээ. Дараагийн удаад өөрийгөө танилцуулахдаа энэ үзэмний жишээг санаарай . Зөв байдлаар танилцуулбал үнэлэгдэх боломж тань өсөх болно. Хийж байгаа ажлаа их хэрэгтэй ажил гэж бод. Гурван өрлөгчний тухай байнга яригддаг нэг жишээ байдаг. “Та юу хийж байна вэ” гэж асуухад эхний өрлөгчин “Тоосго өрж байна” гэжээ. Хоёр дахь нь “Би цагт 9,30 доллар олж байна” гэжээ. Гурав дахь нь ингэж хариулжээ. “Би юу, дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэнг барьж байна”. Энэ түүх бидэнд энэ өрлөгчид амьдралынхаа дараагийн үед юунд хүрцгээснийг хэлэхгүй байгаа боловч таны бодлоор тэд юунд хүрсэн бэ? Эхний хоёр хүн өрлөгчин хэвээр үлдсэн байх магадлал өндө , тэд өрлөгчин хэвээрээ л байна. Тэдэнд алсын хараа байгаагүй. Гэхдээ өөрийгөө дэлхийн хамгийн том цэнгэлдэх хүрээлэн барьж байна гэж үзсэн өрлөгчин бүх амьдралынхаа туршид өрлөгчин хэвээр үлдээгүй гэдэгт бүх мөнгөөрөө мөрийцсөн ч болох юм. Магадгүй тэр архитекторч, аль эсвэл мэргэжилтэн болчихсон байгаа. Урагшаа, дээшээ ахиж дэвшсэн л байж таарна. Яагаад? Учир нь зөв сэтгэхүй үүнд хүргэдэг. Гурав дахь өрлөгчин ажилдаа яах өсөх тухайд өөрийн гэсэн үзэл бодолтой байсан.

Ямар ч ухаалаг бүсгүй эр нөхрөө сонгохдоо алдаа гаргадаг

Хүүхнүүд цөм л үлгэрийн ханхүү шиг бүх талаараа тэгш өндөг шиг өөгүй тийм эр хүнийг мөрөөддөг. Гэвч хувь тавилан гэж урьдчилан мэдэж болдоггүй. Зарим гадаад төрхөөрөө аятайхан харагддаг авч, яс ойртоод ирэхээрээ жинхэнэ нүүр царай нь мэдэгдэнэ. Ийм эрчүүдийн дотор сэхүүн зантан, уймраа, үглээ, эрх мэдэл хөөцөлдөгч, дээдсийг дуурайгч, харамч шуналтан бүтэлгүй толгойтууд олон бий. Хамгийн харамсалтай нь ихэвчлэн сайн хүүхнүүдэд ийм үл бүтэх адгийн амьтад таардаг байна.Хүнд хайр сэтгэлтэй болох мөчид хүний тархи, хараа, бүхий л мэдрэхүй нэгэн манан будантай байдалд орох тохиолдол бий. Иймээс шилж, шилж авсан нөхөр чинь хамгийн олиггүй муу хүн байвал бүү гайхаарай. Харин чиний эргэн тойрныхон "Нүдээ нээгээч" гээд байдаг бол дараах зөвлөгөөг сонс.
  • Нэг. Муу талыг мэдсээр байж суусан бол бүсгүй таны хохь.Мунхаг эрд сайн болчихсон бол энэ үнэхээр дурлал уу, эсвэл шохоорхол уу гэдгийг олж ялга. Өөрөө түүнд сайн болохоосоо өмнө шүү дээ. "Түүний юунд нь болов оо'' гэж өөрөөсөө асуу. Эртхэн зайгаа авах талаар бод. Гэвч зарим хүүхнүүд сэтгэл зовж шаналж байж таашаал, тайтгарлын хоёуланг нь авдаг явдал байдаг гэж үзэх сэтгэл зүйчид бий.
  • Хоёр. Бурхан энэрэнгүй хүүхнүүдийг амьдралын золионд хаядаг. Ажилсаг, өрөвч хүүхнүүдэд ихэвчлэн бие сул, үргэлж халамж шаарддаг эрчүүд тохиодог. Энэ нь ёстой л бурхны тэнцвэржүүлэлт юм даа. Зарим нь сул биетэйгээ мэдэхгүй бас архи уумтгай. Тэд хичнээн их чирэгдэл учруулна төдий чинээ хайртай болдог гэж боддог. Сайн эхнэр нь чаргууцалдаад байхыг бодвол үнэн ч юм билүү.
  • Гурав. Баян хүнтэй суусан хүүхнүүдэд хайр дурлал бус хатан тэвчээр л хэрэгтэй. Нууц амрагаас эхлээд тэдний олон янзын зан авирыг тэвчих хэрэг танд гарна шүү. Хороглоо тоолсон нүнжиггүй баячууд ч бий. Одоо яая гэхэв. Тэвчихээс өөр замгүй. Түүнээс хариу хайр нэхэж, жигтэйхэн ёс дүрэм ярих гэж эндүүрэв дээ. Тэгээд ч тэвчих нөхцөл байдаг л даа. Зохицуулах нь энэ таны амьдралын гол зарчим байх болно.
  • Дөрөв. Эр эмийн явдал эвгүй зан араншинг номхотгож өгдөг. Эрс тэс сонирхол, үзэл бодолтой ямагт хэрэлдэж маргалдаж байдаг хосууд бий. Яагаад ч юм бэ бүр албаар зөрөлдөөд байх шиг сэтгэлдэл төрүүлнэ. Эд нар ч дээ удахгүй салах нь дээ гэж эндүүрэв ээ. Тэр хоёр сална гэж байхгүй. Учир нь ийм хосын ганц зохицох юм нь секс. Магадгүй хэрүүлгүйгээр секс нь амттай болдоггүй биз ээ.
  • Тав. Олон эртэй явалдсан хүүхний дэргэд ямар ч эр тогтохгүй. Нэгэнт төлөвшсөн хүний зан араншинг өөрчлөнө гэдэг төвөгтэй. Сайн залуу ч эвдэрч болно. Тийм тохиолдолд голдуу хүүхнүүд буруутай байдаг. Их юм үзсэн олон эртэй явалдаж байсан хүүхэн нөхрөө өмнөх амрагуудтайгаа харьцуулах гээд байдаг дутагдалтай. Ялангуяа сексийн тал дээр. Тэгэхээр хамгийн сайн эр ч үүнийг тэсэхгүй. Нэг л өдөр хаяад явахад гайхах зүйлгүй.

Эрчүүдэд таалагддаггүй эмэгтэй хүний 6 дутагдал

Нэг. Хов жив ярихБусдыг үргэлж шүүмжлэх, муу хэлэх нь эрчүүдужн бухимдлыг төрүүлдэг. Түүний нүдэнд арчаагүй, тааламжтай бус харагдуулдаг юм шүү.
Хоёр. Шунал Зөвхөн түүний хэтэвчинд дурлаж хөөцөлдөх нь эрчүүдийн зэвүүцлийг төрүүлдэг. Иймд хайртай хүнийхээ дэргэд байнга мөнгөтэй холбоотойсэдвийг бүү хөндөөрэй.
Гурав. Үглэж, янших Тэдний алдаа дутагдлыг байнга хэлж, заах, засаж залруулах, зэмлэж шүүмжлэхэд эрчүүд гоморхож дургүйцдэг. Хэрэв танд үнэхээр хийсэн бүхэн нь таалагдахгүй байгаа бол хамт байх албагүйг санаарай.
Дөрөв арчаагүй байдал Өөрөө хийчих зүйлийг заавал эр хүнээр хийлгүүлэх гэж оролдох, хүчлэхийг эрчууд тэвчдэггүй.
Тав. Хэт хардах Эр хүнийг тогтооё гэвэл түүнд эрх чөлөө өг. Ямагт хориг хязгаар тавих, үндэслэлгүйгээр хардахад хичнээн хайртай хүн ч залхаж, салахын түүс болно шүү. Та өөрийн болчимгүй үйлдэл, үг яриагаар түүнийг холдуулж, өөр хүүхнийг сонирхоход түлхэц өгч байгаагаа ойлгоорой.
Зургаа. Талархалгүй байдал Хамт өнгөрүүлсэн сайхан мөчид эмэгтэй хүн ч гэсэн баярлаж талархсанаа илэрхийлдэг юм шүү. Боломжоороо танд бэлэг аваад очих, өчүүхэн ч гэсэн анхаарал, халамж тавихад нь “тийм л байх ёстой” гэсэн хямсгануур байдал бүү гаргаарай. Ийм дүр зураг эрчүүдийн дургүйг хүргэдэг байна.

Усан массаж биеийн арьсыг торгомсог, зөөлөн болгодог

Эмэгтэйчүүд нүүрний гоо сайхандаа анхаардаг хэрнээ биеийн арьсаа арчлахаа мартдаг гэмтэй. Ер нь биеийн арьсны /хүзүү, цээж, гэдэс, хөл, өгзөг/ уян хатан байдал алдагдах нь хүний хөгшрөлтийг түргэсгэдэг гэж үздэг. Унжгар, үрчлээ ихтэй арьсан дээр задгай цамц, даашинз өмсөх нэн зохимжгүй. Арьсаа үргэлж булбарай, гөлгөр сайхан байлгахад тийм их цаг, хөрөнгө ер шаардагдахгүй. • Усанд орсны дараа арьс хуурайшин, цахлайтах нь бий. Тиймээс чийгшүүлэгч крем, лосьон заавал хэрэглээрэй. Мөн тохой болон өвдөг орчмын зузаан арьсанд тэжээлийн тослог крем тохирно. • Жимсний хүчил агуулагдсан гоо сайхны хэрэгсэл нь арьсыг гайхалтай сайн чийгшүүлэхээс гадна үхширмэл хэсгийг цэвэрлэдэг байна. Биенд зориулагдсан чийгшүүлэгч тоникууд ч мөн сайн үйлчилгээтэй. • Түүнчлэн биенд зориулагдсан маскийг хааяа хэрэглэх нь зүйтэй. Ургамлын гаралтай тос, витамин, далайн давс, шавар зэрэг нь биеийн ерөнхий чалхыг сэргээх үйлчилгээтэй. • Нас ахих тусам биеийн арьс уян хатан байдлаа алддаг тул усан массаж сайн нөлөөтэй. Халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орж занш. Цусны эргэлтийг сайжруулахаас гадна, арьсыг торгомсог болгоно. Мөн цээжин биеийг өглөө бүр хүйтэн усаар угааж, тохирсон крем түрхэж байгаарай. Таны цээж чийрэг, залуу төрхөө удтал хадгалах болно.

Амжилтаар “цангадаг” хүний мөрдөх 20 дүрэм

  1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, төлөвлөсөн л бол хийх.
  2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хүмүүс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогүй юм шиг хандах чадвар.
  3. Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж “хайлж”, дүр эсгэх хэрэггүй. Ийм хүнд хүмүүс хэтэрхий дургүй байдаг.
  4. Бүх ажил, эд зүйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бүх зүйл чинь өөрийн гэсэн тогтсон байрлалтай байдаг.
  5. Өөрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та өөрөө хатуу мөрддөг хуваарь дэглэм байхгүй бол нэг ч ажил урагш ахихгүй.
  6. Өөрөө хийж чадах зүйлийг бусдаар хийлгэх хэрэггүй. Хэрэв бусдаар хийлгэх шаардлага гарвал үргэлж араас нь санаа таьж сурах.
  7. Хэлсэн үгэндээ хүрэх. Хийж чадахгүй ажлаа амлах хэрэггүй. Нэгэнт амласан бол хий.
  8. Том өргөн хүрээний ажил амжуулахыг хүсч байгаа бол хэвлэл мэдээлэлд гар татах хэрэггүй.
  9. Эрсдэл ихтэй, өгөөж ихтэй хойноос улайран хөөцөлдсөнөөс бага ашигтай ч найдвартай, тогтвортой ажилд цагаа үр.
  10. Ганц зүйлд бүх хөрөнгөөрөө хөрөнгө оруулж болохгүй.
  11. Хүчээ төвлөрүүлэх. Энэ бол ямар ч ажилд үйлчилдэг хууль. Хийе гэсэн зүйлдээ үнэхээр хүчээ дайчлан, анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байгаа хүн ийш тийш, хагас дутуу, хүчээ тарамдаж байгаа хүнээс ямагт илүү үр дүнд хүрдэг. Сайн чаддаг зүйлийнхээ араас амжилтанд хүртлээ ажилла.
  12. Хамт ажиллагсдаа сонгохдоо анхаар. Та шаардлага тавьж чаддаг, эргүүлээд хариуцлага тооцож чаддаг тийм л хүнийг ажилд ав. Хамаатан садан гэр бүлийн хүмүүс хэзээ ч ажил хэргийн харилцааг нэгдүгээрт тавьж чаддаггүй.
  13. Өмнө нь таны найз нөхдийн удирдлага дор ажиллаж байсан хүнийг хэзээ ч бүү ажилд ав. Тэр таны ч, бас найзын чинь ч ажилтан байсаар болно.
  14. Тодорхой, маш тодорхой ярьж сурах.
  15. Хэзээ ч юу ч хийхгүй, зүгээр сууж болохгүй.
  16. Бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх.
  17. Ямар ч маргааны үеэр шууд хамааралгүй зүйлийг сөхөхгүйгээр “зөв” маргалдаж сурах.
  18. Хэрэгцээтэй зүйлсээ үргэлж тэмдэглэж авч байх.
  19. Бүх ажил үргэлж итгэлцэл дээр явагддаг. Хэн нэгэнд ямар нэгэн ажил даалгасан л бол итгэлээ бас хамт өгч байх.
  20. Ямар ч зүйлийг эдийн засгийн утгаар нь харж сурах. Үрэлгэн, үр ашиггүй, хэрэггүй зүйлсийг ялгаж харж сурах. Байж чадах хэмжээнээсээ доогуур амьдрах нь дээгүүр амьдрахаас ямагт дээр гэдэг.

Tuesday, April 22, 2008

Амин дэмийн ашиг тус

Бидний хэлж заншсанаар витамин буюу төрөл бvрийн амин дэм нь хvний биеийн хэвийн vйл ажиллагааг хангаж, эрvvл, гоо сайхан байхад маш их тустайг та бvхэн мэдэж байгаа байх. Тэгвэл аминдэм дутагдах нөхцөлд хvний арьс гундаж, ядаргаа стрессд орж, бие ерөнхийдөө сулбайн, гоо сайхан алдагддаг учраас гоо сайхны бvтээгдэхvvнд аминдэм ихээр оруулсан байдаг билээ. Бид аминдэм л гэж ярьдгаас аминдэм тус бvр нь юунд зориулагдсан байдгийг тэр бvр мэддэггvй шvv дээ. Тийм ч учраас бид энэ удаагийнхаа дугаарт таны мэдлэгийн санд нэмэр болох vvднээс Монголчууд бидний өргөн хэрэглэдэг А, В, С, Е, Р аминдэмийн тус бvрийнх нь гоо сайханд хэрхэн тустайг мэдээлэхийг зорилоо.
  • А аминдэм Арьсыг төлжvvлэх vйл явцыг эрчимжvvлж, эсvvдийн бодисын солилцоог сайжруулахын зэрэгцээ vс, хумсны ургалтыг хурдасгана. Мөн тослогийн болон хөлсний булчирхайн vйл ажиллагааг идэвхжvvлэн, vрчлээнээс хамгаалах, арьсыг толигор болгож арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг vйлчилгээтэй. А аминдэм нь нvдний эргэн тойрон дахь арьсыг арчлах, тос, маск, хөгшрөлтөөс сэргийлэх гоо сайхны бvтээгдэхvvнvvдийн орцонд ихээр ордог байна. Энэ амин дэм нь загас болон амьтны элэг, цөцгийн тос, бяслаг, сvv өндөгний шар зэрэгт ихээр агуулагддаг.
  • В аминдэм Бодисын солилцооны vйл ажиллагааг сайжруулж, vсний ургалтыг идэвхжvvлэн, тосны булчирхайн vйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй. В аминдэм дутагдах vед амны булангийн хэсэг хуурайшиж, хагарах, хумс цуурах болон бусад арьсны өвчин vvсэх магадлалтай. Тиймээс та В аминдэм дутагдахаас сэргийлье гэвэл хvнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хvнсний хөрөнгө зэргийг хvнсэндээ хэрэглээрэй. В3 аминдэм нь амны хөндийн тэжээл болохын зэрэгцээ vсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шvдний оо, vс арчилгааны бvтээгдэхvvнд өргөн хэрэглэдэг. В5 аминдэм нь нvvр, хvзvvний арьсыг хамгаалах, vсний чийг алдалтаас хамгаалах нөлөөтэй. Тийм учраас vс арчилгааны бvтээгдэхvvн, арьс цэвэрлэх сvvн шингэн, уруулын будагны найрлаганд уруулыг хvйтэн, хуурай агаараас хамгаалах бодис болж ордог байна.
  • С аминдэм Харшлын болон vрэвслийн эсрэг нөлөөтэй бөгөөд хvний биед олон эерэг нөлөө vзvvлдэг. Энэ аминдэм дутагдсан бол арьс хуурайших, бэржийх, эрт хөгшрөх хандлага ажиглагддаг. С аминдэм нь бараг бvх гоо сайхны бvтээгдэхvvнд тэр дундаа нvvрний крем, нvдний зовхи хамгаалах тос, маск тавих бэлдмэлvvдэд өргөнөөр орсон байдаг. Танд С аминдэм дутагдаж байгаа бол нимбэг, лууван, шийгуа, шар манжин, өргөст хэмх, төмс, байцаа, улаан чинжvv, vхрийн нvдийг хоол хvнсэндээ сайн хэрэглээрэй.
  • D аминдэм Тослогийн болон хөлсний vйл ажиллагааг сайжруулж, vсний ургалтыг тvргэсгэдэг. Мөн арьсан дахь усны тэнцвэрийг хадгална. Хvvхдийн крем, сvvн шингэн, vс арчилгааны бvтээгдэхvvнд энэ аминдэм илvv өргөн орсон байдаг. D аминдэм нь амьтны элэг, аньс, гvзээлзгэнэд их хэмжээгээр агуулагддаг байна. Пантенол D аминдэм нь арьс чийгшvvлэх vйлчилгээтэй ба эсийг сэргээж, vсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бvдvvрvvлж өгдөг. Ихэнхдээ vсэнд зориулсан бvтээгдэхvvнд орсон байдаг. Энэ аминдэм нь хvнсний хөрөнгө, улаан буудайн гурилны найрлагад тvлхvv ордог байна.
  • Е аминдэм Нvvрсхvчлийн болон тослогийн солилцоог сайжруулж, хэт ягаан туяанаас хамгаалах, арьсыг эрт гундахаас сэргийлдэг. Yрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр агуулагддаг. Мөн хумс, гарны тос цэвэрлэгээний шингэнvvдэд орсон байдаг. Амуу тариа, цоохор майлз, буудай, лууван, эрдэнэ шишийн, улаан буудайн тосонд агуулагддаг.
  • Р аминдэм Энэ дутагдсан vед арьс өөрийн толигор байдлаа алдан өнгө нь муудна. Энэ аминдэмийг арьс болон vсэнд зориулагдсан бvтээгдэхvvний найрлаганд оруулдаг. Элэг, мах, сvv, улаан буудайн гурил, лууван, улаан манжин, тарвас, чинжvv, мөөг зэрэг хvнсний бvтээгдэхvvнд энэ аминдэм ихээр агуулагддаг байна.